ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүнтэй явуулах энэ удаагийн сургалтыг Эрүүл мэндийн хэлтсээс санаачлан зохион байгууллаа. Тус хэлтсийн хамт олон өнөөдөр (8 дугаар сарын 30) Бодибилдингийн спортын мастер, бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналт Н.Анхбаярыг урьж ирүүлсэн юм.
“Соёл” төвийн багш, дасгалжуулагч тэр бээр Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүнд “Зөв хооллолт, дасгал, хөдөлгөөн, түүний үр дүн” сэдвээр сургалт явуулав.
Түүний мэдээллийн дараагаар сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнтэй асуулт хариулт өрнүүлэн уг сургалтыг сонирхолтой хэлбэрээр үргэлжлүүлсэн юм.
Ташрамд сонирхуулахад, спортын мастер Н.Анхбаяр нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид 2015-2018 онд ахлах радиотелеграфчнаар ажиллаж байх хугацаандаа шүхрийн 3 дугаар зэргийн болзлыг хангаж, бодибилдингийн спортоор хичээллэж байсан ажээ.
Хурандаа Б.ОТГОНБАЯР