• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТАВДУГААР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2018-03-22 13:16:00
Үзсэн: 108

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТАВДУГААР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2018-03-22 13:16:00 Үзсэн: 108



Тавдугаар хуралдаан: 2018.03.06-ны өдөр
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
Нэгдүгээр асуудал: Томилох тухай 
“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, “Цэргийн албаны тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын 
Ар талын газрын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын хэлтсийн дарга нарыг томилов. 
Хоёрдугаар асуудал: Цэргийн цол олгох тухай
“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 2 дугаар хэсгийн 2.1, 2.8, мөн Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн зарим офицер, ахлагчид албан тушаалын зэрэглэлийн 
Хурандаа цолыг-6
Дэд хурандаа цолыг-7
Хошууч-4
Ахмад цолыг-3
Ахлах дэслэгч цолыг-4
Тэргүүн ахлагч цолыг-1 нийт 25 цэргийн алба хаагчдад албан тушаалын цэргийн цолыг олгов.
Холбоотой мэдээ