• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОФИЦЕР, АХЛАГЧ НАР “ШИНЭ НАЛАЙХ”-Д...
Нийтэлсэн: 2016-03-25 09:30:22
Үзсэн: 36

ОФИЦЕР, АХЛАГЧ НАР “ШИНЭ НАЛАЙХ”-Д...
Нийтэлсэн: 2016-03-25 09:30:22 Үзсэн: 36



“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан “Андуудаа одонгоо зүүцгээе” арга хэмжээг Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас энэ сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан юм. ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газартай хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний өнөөгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Дараа нь Батлан хамгаалахын сайд Монгол Улсад Барилгын цэрэг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцоод “Налайх” цэргийн хүрээний ангиудыг зорьсон. Тэрээр, УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн талаар танилцуулж, зарим цэргийн алба хаагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Батлан хамгаалахын сайдын хамт ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, БХЯ-ны БХЗГ-ын дарга, дэд хурандаа Э.Бямбажав нар дагалдан ажилласан юм.

            Мөн үеэр Батлан хамгаалахын сайд зарим ангийн офицер, ахлагч нарт “Шинэ Налайх” хороололд албан тушаалын орон сууцны түлхүүр гардуулсны нэг нь Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн тасгийн дарга, дэд хурандаа Ц.Эрдэнэбаяр юм. Батлан хамгаалахын сайд дагалдан яваа хүмүүсийн хамт тэднийд зочилж, шинэ байранд нь хадаг өргөн, цаашдын ажил, үйлст нь амжилт хүссэн. Дашрамд дурдахад, түүний гэргий Б.Хишигжаргал Зэвсэгт хүчний Гадаад хэлний Сургалтын төвд туслах багшаар ажилладаг аж.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226