• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ИРЭЭД Л ҮЗ” ТАНЫГ УЙДААХГҮЙ
Нийтэлсэн: 2016-03-25 09:32:27
Үзсэн: 36

“ИРЭЭД Л ҮЗ” ТАНЫГ УЙДААХГҮЙ
Нийтэлсэн: 2016-03-25 09:32:27 Үзсэн: 36



Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины гэрэл зургийн сурвалжлагч, ахлагч А.Алтанхуягийн шилдэг бүтээлийн дээж, цэргийн сэтгүүлчдийн авсан сонирхолтой гэрэл зургийн “Ирээд л үз” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 10-ны өдөр Монгол цэргийн музейд боллоо. Нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Монголын гэрэл зурагчдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэргийн атташегийн туслах, ахмад Ю.В.Поддубный болон тус сонины үе, үеийн ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирсэн юм. Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины эрхлэгч, хурандаа Г.Нямдорж үзэсгэлэнгийн ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Ер гаруй жилийн түүхтэй цэргийн сонинд чадварлаг уран бүтээлчид ажилласаар ирсний нэг нь өнөөдөр үзэсгэлэнгээ дэлгэж байгаа ахлагч А.Алтанхуяг юм. Дэлхийн халуун цэгт авсан сонирхолтой зургууд та бүхэнд таалагдах нь лавтай. Цаашид цэргийн сэтгүүлчид ийнхүү уран бүтээлээ уншигч олондоо танилцуулж байх болно” гэсэн юм. Тус сонины эрхлэгч асан, МУСГЗ, бэлтгэл дэд хурандаа Б.Чантуу нарын цөөнгүй хүмүүс талархлын үг хэлж, амжилт хүссэн. Энэ сарын 18-ны өдрийг хүртэл Монгол цэргийн музейд дэлгэгдэх үзэсгэлэн Зэвсэгт хүчний 95 жил, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолтын үеэр Соёлын төв өргөөнд мөн дэлгэгдэх юм.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226