• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДАНГААР БУС БАГААР АЖИЛЛАХЫГ ЧУХАЛЧЛАВ
Нийтэлсэн: 2016-02-01 09:47:20
Үзсэн: 35

ДАНГААР БУС БАГААР АЖИЛЛАХЫГ ЧУХАЛЧЛАВ
Нийтэлсэн: 2016-02-01 09:47:20 Үзсэн: 35



ЗХЖШ-ын 2015 оны үйл ажиллагааны тайлан энэ сарын 21-ний өдөр боллоо. Тайлангийн хуралд ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүнээс гадна БХЯ-ны БСТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр оролцсон юм. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа хурлын эхэнд хэлсэн үгэндээ өнгөрсөн он ЗХЖШ-ын хувьд олон онцлог зүйлээр болон бүтээлч ажлуудаар баялаг, ачаалалтай он байв. Харин шинэ он бидэнд үүнээс ч илүү их ажлыг хийх, ачаалалтай он байна гэдгийг тодотгосны дараа ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Тэрээр ЗХЖШ-ын 2015 оны дэвшүүлсэн зорилго, зорилтын хүрээнд гаргасан төлөвлөгөөний биелэлт 88,1 хувьтай байна гэв. Эдгээр зорилтын хүрээнд хийгдсэн онцлог ажлуудыг хураангуйлбал, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн бэлтгэлийн чиглэлээр жил тутамд явагддаг сургалт, Зэвсэгт хүчний ажиллагааны удирдлага, төлөвлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгосон зэрэг олон арван ажлыг дурдаж болно. Мөн өнгөрсөн онд хийсэн томоохон нэг ажилд офицеруудын түвшин тогтоох үзлэг зүй ёсоор орж буй аж. Энэ мэтчилэн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд хийсэн ажил, офицер, ахлагч нарын нийгмийн асуудлаарх болон энхийг дэмжих ажиллагаа, нөхөн хангалт, шагнал урамшуулал, барилга орон сууцны хангалт, экологийн нөхөн сэргээлт гэх мэтчилэн дэвшүүлсэн зорилт тус бүрээр хийсэн ажлыг задлан танилцуулсныг тэмдэглэе. ЗХЖШ-ын СБТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нарын цөөнгүй генерал, офицерууд санал шүүмжлэл хэлсний дараа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа 2015 оны зарим онцлог ажлуудыг дурдаад 2016 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн. Тэрээр он дамжин хийгдэх ажил нэлээдгүй байгааг тодотгоод “2016 онд Зэвсэгт хүчний болоод ЗХЖШ-ын өмнө тавигдаж буй зорилго, зорилтууд нь бүтцийн нэгжүүд дангаараа бус багаараа, хамт олноороо ажиллаж байж амжилтад хүрэх төлөвлөлтийг хийсэн” гэлээ.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226