• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАМТАРЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХЭД УРАМТАЙ БАЙДАГ
Нийтэлсэн: 2017-08-31 10:16:23
Үзсэн: 97

ХАМТАРЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХЭД УРАМТАЙ БАЙДАГ
Нийтэлсэн: 2017-08-31 10:16:23 Үзсэн: 97



ОХУ-ын Зэвсэгт хүчний дэд түрүүч Т.Д. ДОРГИЙВ

 

Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 1972 онд Буриад Улсад төрсөн. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Бага маань “Сэлэнгэ-2017”-д оролцохоор ирэхийн өмнөхөн төрсөн. 

Гэр бүлд тань аз жаргал хүсье.  Хөрш  орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Би долоон жилийн өмнө хувиараа Монголд ирж байсан. Тэр үеийн нийслэл Улаанбаатар  одоо бараг танигдахгүй болсон байна. Өндөр,  загвар хийц сайтай олон барилгатай болсон байна шүү.

Монгол орны талаар сэтгэлд тань тод үлдсэн зүйл юу байдаг вэ?

-Монголчууд их зочломтгой ард түмэн гэж их олон хүнээс сонсож байсан. Тэр нь үнэн гэдгийг би батлах байна. Монгол айлд орсон хэн бүхэн халуун дулаан, нөхөрсөг уур амьсгалыг мэдрэх байх. Мөн тэдний ахуй амьдрал маш сонирхолтой санагддаг. Зан заншлын хувьд төдийлэн мэдэж амжаагүй. Бас л их сонин байх нь ойлгомжтой.

Хээрийн сургуулийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хоёр талын цэргийн алба хаагчид бид бүхэн бие биеэсээ харилцан туршлага солилцож цэргийн хэргийн мэдлэгээ дээшлүүлэхээс гадна эртний найрамдалт харьцаагаа бэхжүүлж сайхан нөхөрлөх боломжийг олгодог. Цар хүрээ агуулгын хувьд асар их ийм л сургууль гэж боддог. Сургууль явуулах энэ газар яг л бидний чадвар, дадлагыг шалгах газар гэж бодож байна. Мөн хоёр орны цэргийн алба хаагчдын байрлах хээрийн байрлал тохижилт, зохион байгуулалт сайтай байгаад баяртай байна.

ОХУ-ын арми хүчирхэг. Үүнд алба хаах бахархалтай байх?

-Би өмнө нь цагдаа байсан. ОХУ-ын армид алба хаана гэдэг нэр төрийн хэрэг шүү. Хүн ард маань ч цэргийнхэндээ сайн ханддаг. Цаашид ч улам хүчирхэгжиж хөгжинө гэдэгт итгэлтэй байдаг.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын талаар сонирхвол?

-Хоёр орны батлан хамгаалах салбар өндөр түвшинд хамтран ажилладаг гэж боддог. Монгол цэргийн хувьд асар их тэсвэр тэвчээртэй, үүрэг гүйцэтгэх чадвар өндөртэй хүмүүс гэж хэлнэ. Тэдэнтэй хамт үүрэг гүйцэтгэхэд урамтай байдаг.

Дэслэгч А.АЛТАНХУЯГ

Холбоотой мэдээ
ХААНЫ ЭРЭЛД СУРГУУЛЬ ХААЛТАА ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-21 08:59:49 Үзсэн: 245
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-06-09 08:21:42 Үзсэн: 226
ХАМТАРСАН ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-14 18:36:49 Үзсэн: 475
“MPAT TEMPEST EXPRESS-36” СУРГУУЛЬ
Нийтэлсэн: 2019-12-13 19:30:46 Үзсэн: 247