Монгол Улсад 2016 оны 9 дүгээр сард зохион байгуулагдах “Аминд үл хүрэх зэвсэг-2016” олон улсын сургалт, семинарын төлөвлөлтийн анхан шатны хурлыг 2015 оны 12 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Монгол Улсын Зэвсэгт хүчин болон Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлалын Ажиллагааны удирдлагын газар, Бодлого төлөвлөлтийн газруудтай хамтарсан уг олон улсын сургалт, семинар нь Монгол Улсад зохион байгуулагдаж буй 4 дэх удаагийн сургалт болох юм.
Урьд өмнөх сургалтуудыг зөвхөн АНУ-ын Тэнгисийн явган цэргийн сургагч багш нар зохион байгуулж, манай цэргийн алба хаагчдад хичээл заадаг байсан бол 2016 онд зохион байгуулагдах сургалтаар Монгол Улсын Зэвсэгт хүчин болон Цагдаагийн Ерөнхий газрын сургагч багш нар оролцон, харилцан бие биенээсээ суралцах, туршлага солилцох боломжтойгоор онцлог байна. АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлалын төлөвлөгч офицерууд ялангуяа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгээд 2016 оны 7-8 дугаар сард эх нутагтаа ирэх мотобуудлагын 5 дугаар ээлжийн батальоны бие бүрэлдэхүүнээс уг сургалт, семинарт оролцуулан, тэдгээрийн ажиллагааны газар оронд иргэдийн үймээн самуун, орон гэргүй бологсдын бослого, дайралтын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тактик, техникийг суралцах талаар хүсэлт тавьсан байна