• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОХУ-ЫН ТУСЛАМЖИЙН БАЙЛДААНЫ ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Нийтэлсэн: 2015-12-10 10:28:36
Үзсэн: 35

ОХУ-ЫН ТУСЛАМЖИЙН БАЙЛДААНЫ ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Нийтэлсэн: 2015-12-10 10:28:36 Үзсэн: 35



ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас манай Зэвсэгт хүчинд цэрэг-техникийн тусламжийн хүрээнд нийлүүлж буй зэвсэг, байлдааны техникийн зарим хэсгийг хүлээн авах арга хэмжээ өнөөдөр Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад боллоо. Арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Д.Номт, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. 
Орос Улс өнгөрсөн зууны эхнээс бидэнтэй цэргийн ойр дотно харилцаатай байж, зэвсэглэл техникээр төдийгүй Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олох, баталгаажуулах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад цэргийн болон цэрэг-техникийн тусламж үзүүлсээр ирсэн дайчин уламжлалтай билээ. Өнөөдөр манай хоёр орон стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг амжилттай хэрэгжүүлж байна.
Бид энэ жил Аугаа их Эх орны дайны ялалтын болон 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг хамтарч тэмдэглэсэн, хоёр улсын зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ-2015” сургуулийг ОХУ-ын нутагт амжилттай явуулсан бол өнөөдөр ОХУ-аас энэ онд хоёр дахь цуваа болгон ирүүлж байгаа байлдааны техникийг хүлээж авч байгаа нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа үйл явдлаар арвин байгаагийн жишээ юм. Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр, Монголын зэвсэгт хүчинд зэвсэглэл, техник тусламжаар нийлүүлэх тухай БХЯ хоорондын 2008 оны гэрээний дагуу зэвсэглэл, техникийн нийлүүлэлт хуягт боло авто техник, агаарын довтолгооноос хамгаалах, нисэх, холбоо, галт хэрэгслийг аюулгүй болгох зэрэг олон чиглэлээр үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226