
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2015 оныг “Ахлагчийн жил” болгон зарлаж Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цөм болсон ахлагч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, сургалтын тогтолцоог төгөлдөржүүлэн тэдний мэргэжлийн чадавх болон нийгмийн хамгааллын асуудлыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд олон арга хэмжээ, бүтээлч ажлууд хэрэгжүүлж байна. Нэг жилийн хугацаанд өрнөсөн арга хэмжээний төгсгөлд буюу ирэх сард 1000 ахлагчийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулга уулзалтад Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүнээс гадна Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын ахлагч нар оролцож санал бодлоо солилцох аж.