Казахстан улсад зохион байгуулагдсан “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн амжилттай өндөрлөлөө.
Хоёрдугаар шатанд хосын төрөл болох агаарын цель устгах, террорист болон илэрсэн цель устгах зэрэг тэмцээнүүд маш өрсөлдөөнтэй болж нийлбэр дүнгээр Казахстаны баг түрүүлсэн. Тамирчдын хурд хүч, авхаалж самбаа, дасгал гүйцэтгэх хугацаа, цэц мэргэн нь эн тэнцүү тэмцээн болж өндөрлөлөө. Олон сая хүн амтай, цэргийн сургалт бэлтгэлийн арвин туршлагатай хүчирхэг орнуудын дайчидтай хүч тэнцүү өрсөлдсөөр манай баг тамирчид нийлбэр дүнгээр тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүллээ.
Казахстаны тамирчид жигд ажиллагаа, Оросын тамирчид мэргэн буудлага, Хятадын тамирчид хурдаараа эрхгүй ялгарч байлаа.
ОХУ, Казахстан, БНХАУ зэрэг орнуудад 28 төрлөөр явагдаж буй “Олон улсын цэргийн наадам”-ын “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн цэргийн нөхөрлөлийг бэхжүүлсэн, алба хаагчдын ур чадвар, харилцан ажиллагаа, цэргийн хэргийн мэдлэгийн хүрээг тэлсэн уламжлал болсон томоохон арга хэмжээ болж ийнхүү өндөрлөлөө.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
