• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЦАСНЫ БАЯР” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Нийтэлсэн: 2017-02-02 12:03:53
Үзсэн: 28

“ЦАСНЫ БАЯР” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Нийтэлсэн: 2017-02-02 12:03:53 Үзсэн: 28



ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын бие бүрэлдэхүүний оюуны алжаалыг тайлж, бие бялдрыг чийрэгжүүлэх, амралт, чөлөөт

цагийг зөв боловсон идэвхитэй өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготойгоор “Цасны баяр”-ын өдөрлөг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны Бямба гарагт Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн “Найман шарга” амралт, сувилалын газарт зохион байгуулагдлаа.

     “Цасны баяр”-ын өдөрлөгт ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Х.Батбилэг, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын бие бүрэлдэхүүн болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд  оролцож, арга хэмжээг баяр хөөр, дуу хуур, эрч хүчээр дүүргэлээ.

      Уг өдөрлөгийн үеэр улс орон, тив дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэрийн өмнөөс олон жил амжилттай оролцож ирсэн тамирчин, биеийн тамир, спортын ажилтан, зарим идэвхтэнүүдийг Монголын Үндэсний олимпийн хорооны шагналаар  шагнаж, урамшуулсан юм.

 

     Энэ жилийн хувьд шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан “Аав, ээж, бид гурав” буухиа тэмцээн “Мөсний бүжиг”, “Мөсөн наадгай” зэрэг олны сонирхолд нийцсэн хөгжөөнт тэмцээн, уралдаануудад нийлбэр дүнгээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын болон Захиргааны удирлагын хэлтсийн хамт олон тэргүүллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     ЗХЖШ-ын “Цасны баяр”-ыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн цасны баяр нь төрлийн цэргийн командлалууд шинэ бүтэц, орон тоонд шилжин бие даан үйл ажиллагаа явуулснаас хойш анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд Зэвсэгт хүчний 014, 350, 353 дугаар ангийн бие бүрэлдэхүүн “Найман шарга” амралт, сувилалын газарт “Мөсөн хотхон”, хүүхдийн тоглоомын болон тэшүүрийн талбайг төхөөрөмжилж, Зэвсэгт хүчний 310 дугаар анги хээрийн гал тогоо дэлгэн бие бүрэлдэхүүний гэр бүл, хүүхэд багачуудад халуун хоол цай, аарц, чацарганаар дайллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227