• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Д.ДАВАА: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУВЬД ТҮҮХЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
Нийтэлсэн: 2017-01-31 14:40:33
Үзсэн: 34

Д.ДАВАА: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУВЬД ТҮҮХЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
Нийтэлсэн: 2017-01-31 14:40:33 Үзсэн: 34



        Хуурай замын болон Агаарын цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгээ хүлээж авах ёслолын ажиллагаа боллоо. Арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, I орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, орлогч дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Номт, ЗХЖШ-ын даргын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Бямбажав нар оролцов.

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Батлан хамгаалахын багц хуулиуд, Зэвсэгт хүчний тухай хуульд Хуурай замын болон Агаарын цэргийн командлал цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчлагдсан. Биеэ даасан үйл ажиллагаа явуулахад командлалууд эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ, тэмдэгтэй болж байгаа нь онцгой үйл явдал юм.

    “Зэвсэгт хүчний хувьд түүхэн өдөр тохиож байна. Командлалуудын бүтэц орон тоо шинэчлэгдэж, үйл ажиллагааны хувьд бүрэн бие даах үйл явц 2020 он хүртэл үргэлжлэхээр байгаа. Энэ их ажлын нэгэн чухал хэсэг нь өнөөдрийн тэмдэглэлт үйл явдал билээ” хэмээн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа энэ үеэр онцлон тэмдэглэлээ. 

 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227