• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МАНАЙ СОНСОГЧ НАР ХАНДИВ ЦУГЛУУЛАН ОРОСООС УЛААНБУРХАН ӨВЧНИЙГ АНАГААХ АППАРАТУУД ИЛГЭЭЛЭЭ
Нийтэлсэн: 2016-04-29 13:54:28
Үзсэн: 35

МАНАЙ СОНСОГЧ НАР ХАНДИВ ЦУГЛУУЛАН ОРОСООС УЛААНБУРХАН ӨВЧНИЙГ АНАГААХ АППАРАТУУД ИЛГЭЭЛЭЭ
Нийтэлсэн: 2016-04-29 13:54:28 Үзсэн: 35



      Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний улмаас бяцхан багачууд амь насаа алдаж, энэ өвчнөөр олон хүүхдүүд халдварлаад байна. Олон эцэг, эхийн сэтгэлийг шаналгаж буй улаан бурхан өвчний эсрэг ОХУ-д сурч байгаа манай сонсогч нар дуу хоолойгоо нэгтгэн хандив цуглуулсан сайн үйлсийн мэдээ ирүүллээ. ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санк-Петербург хотын цэргийн академи, сургууль суралцаж буй оюутнууд, энэ хот дахь Монголын оюутны холбоо болон Швед, Япон улс дахь оюутнууд, хүмүүнлэгийн "Халуун сэтгэл " холбоо, хүмүүнлэгийн 80&80 холбоо хамтран бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулаад ОХУ-аас өвчнийг анагаах тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан байна. Үүнд, "Хүчилтөрөгч-өтгөрүүлэгч" аппарат 4 ширхэг, тарианы памп 2 ширхэг, пульсоксиметр 6 ширхэг, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхэг гэхчилэн багаж тоног төхөөрөмжүүд багтаж байгаа ажээ. Өнөөдөр өглөө эдгээр аппаратуудыг салбар болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нар хүлээн авсан бөгөөд улмаар Үндэсний хавдар судлалын үндэсний төвд удахгүй хүлээлгэн өгнө. Олны хүч оломгүй далай. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226