• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТ 2015
Нийтэлсэн: 2015-10-09 13:55:31
Үзсэн: 45

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТ 2015
Нийтэлсэн: 2015-10-09 13:55:31 Үзсэн: 45



Зэвсэгт Хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт “Зэвсэгт Хүчний цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах үеийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд 2015 оны 10 дугаар сарын  08-10 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. 

Тус цугларалтын хүрээнд “Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”, “Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөлтийн зарим асуудал, боловсронгуй болгох арга зам” болон бусад сэдвүүдээр танхимын сургалтуудыг явуулахаас гадна “Цэргийн сургалт бэлтгэлийг ЗХЖШ, командлал, анги, салбаруудад төлөвлөх, зохион байгуулах үед хөдөлмөрийн хамгаалал, аюулгүйн арга хэмжээг сахиулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтнуудын үүрэг”, “Хээрийн гаралт, байлдааны буудлага, дадлага, жолоодлогын үеийн хөдөлмөр хамгаалал аюулгүйн ажиллагааг анги, салбарт төлөвлөх, зохион байгуулах арга зүй” зэрэг сэдвүүдээр сургалт дадлагуудын Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд тус тус зохион байгуулан явуулж байна.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226