УИХ-ын гишүүн, ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байсан төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал Р.Гаваа агсны гэрэлт хөшөөг энэ сарын 26-ны өдөр түүний нэрэмжит Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байрлалд нээх ёслолын ажиллагаа боллоо. Ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Р.Гаваа агсны гэр бүл, үр хүүхдүүд, мөр зэрэгцэн цэргийн алба хааж байсан журмын нөхөд нь оролцсон юм. Хошууч генерал Р.Гаваа БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад ажиллахын зэрэгцээ УИХ-ын гишүүнээр сонгогдож Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд оюун мэдлэг, хүчин чармайлтаа оруулсан төр, цэргийн нэрт зүтгэлтэн байсан юм.
