• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 027 ДУГААР АНГИ БАЙЛДААНЫ ТУГАА ХҮЛЭЭН АВЛАА
Нийтэлсэн: 2015-09-29 14:25:15
Үзсэн: 38

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 027 ДУГААР АНГИ БАЙЛДААНЫ ТУГАА ХҮЛЭЭН АВЛАА
Нийтэлсэн: 2015-09-29 14:25:15 Үзсэн: 38



Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт оройн дээд шүтээн болсон байлдааны туг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

Байлдааны туг нь хамт олны оройн дээд сүлд нь байж, эх орон дуудсан цагт бие бүрэлдэхүүнийг дайчлан хөдөлгөгч, аливаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд анги, хамт олны сүр хүч, алдар гавьяаны илэрхийлэл болдог.

Тус эмнэлэг нь 1921 онд Их Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдаж, улмаар 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцон эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн ариун үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмнэлэг юм. 

Алтан гадас одонт Зэвсэгт хүчний 027 дугаар анги нь 1983 оноос Клиникийн төв эмнэлэг нэртэйгээр ажиллаж байгаад 2012 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

  Цэргийн алба хаагчид, ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах хүндтэй үүрэг хүлээсэн, эх орныхоо өмнө өргөсөн хос тангарагтай цэргийн алба хаагчид, эмч мэргэжилтнүүд бид бүхэн ангийнхаа аранзал улаан тугийн дор хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хариуцлагатай биелүүлж, түүхийн хуудсаа улам бүр баяжуулсаар байх болнон 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226