Цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсыг төлөөлж оролцох бие бүрэлдэхүүний жагсаалын нэгдсэн бэлтгэлд амжилттай оролцож байна.

2015 оны 08 сарын 31-ний өдөр БНХАУ-ын чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүндэт медаль гардууллаа. Мөн бие бүрэлдэхүүн ялалтын ойд зориулсан далбаан дээр гарын үсэг зурах ажиллагаа явагдлаа.


Цэргийн ёслолын жагсаалд оролцож буй орнуудад Монгол улсыг сурталчилж дурсгалын зүйлс гардууллаа.


Цэргийн ёслолын жагсаалд оролцож буй орнуудын БНХАУ-д суугаа элчин сайд болон цэргийн аттаще нар ирж өөрсдийн бие бүрэлдэхүүний бэлтгэл болон байр байдалтай танилцаж байна.
БНХАУ-ын болон олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд жагсаалд оролцох орнуудын бэлтгэлтэй танилцан сурвалжилж байна. Бригадын Генерал Б.Амгаланбаатар болон дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ нартай хийсэн ярилцлага БНХАУ-ын радио телевизийн олон улсын сүлжээ болон БНХАУ дахь монгол сайтад тавигдлаа.
http://mongol.cri.cn/343/2015/08/28/201s188899.htm
http://mongol.cri.cn/343/2015/08/31/43s188955.htm
http://mongol.china.com/news/3639/20150831/451384.html
ДЭСЛЭГЧ Б.ГАНБАЯР