• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"БИД ЯЛАВ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2015-08-18 16:00:53
Үзсэн: 45

"БИД ЯЛАВ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2015-08-18 16:00:53 Үзсэн: 45



Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 1 дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Уг зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахлан ажиллаж байна. 
Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Ажлын хэсэг Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаж, олон ажлыг зохион байгуулж буй бөгөөд тэдгээрийн нэг хэсэг нь "Бид ялав" үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнгээр дайны үеийн хүнд сорилт, тулалдаануудын ялалт, баатарлаг үйлсийг үзүүлсэн 100 гаруй гэрэл зураг, 20 гаруй бичиг баримт, байлдааны талбарын газрын зураг зэргийг "Монгол цэргийн музей"-д дэлгэжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Цэргийн тагнуулын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан, 94 настай ахмад дайчин, бэлтгэл дэд хурандаа Т.Бат-Очир, ЗХЖШ-ын газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай, "Монгол цэргийн музей"-н захирал, хурандаа Г.Золзаяа нарын удирдлага, ахмад дайчид, иргэд оролцлоо.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226