Монгол Улсын Төрийн Хүндэт Харуулын рот үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн баяр өнгөрсөн амралтын өдөр тохиолоо. Хүндлэлийг үгээр биш үйлдлээрээ харуулах торгон цэргүүддээ баяр хүргэх ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, үе, үеийн торгон цэргүүд, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм


Арга хэмжээний үеэр Ж.Ёндон генералын хөшөөнд цэцэг өргөж, үзүүлэх тоглолт хийхээс гадна хүндэт харуулын роттой танилцаж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн зургаа татууллаа.



Монгол Улсын Хүндэт харуул үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Ж.Ёндон генералын нэрэмжит “Хэн сайн илтгэл өгөх вэ?” рапорт шоуг Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр 15 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнийг Хүндэт харуулын тусгай рот болон Ж.Ёндон генералын ар гэрийнхэн санаачлан зохион байгуулж, хурандаа Г.Булган, хурандаа С.Цэрэндорж, Н.Эрдэнэ, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Ж.Ёндон генералын хүү хошууч Ё.Ганболд нар шүүн 3 байр шалгаруулжээ.