• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НИЙСЛЭЛЧҮҮД “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
Нийтэлсэн: 2016-03-25 16:49:11
Үзсэн: 33

НИЙСЛЭЛЧҮҮД “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
Нийтэлсэн: 2016-03-25 16:49:11 Үзсэн: 33



      Энэ сарын 16-ны өдөр Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан “Иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг”, “Ахмад, залуучуудын гурван үеийн уулзалт”-ыг Соёлын Төв Өргөөнд зохион байгууллаа. Зэвсэгт хүчин төдийгүй Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, цэргийн алба хаасан үе үеийн ахмадууд, ирээдүй үеийн төлөөллүүд Соёлын Төв Өргөөний суудлыг зайгүй дүүргэсэн нь цэргийнхний нэр хүнд өндөр байгаагийн илэрхийлэл гэж хэлж болох. Эхлээд “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны баримтат киног үзүүлсний дараа Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл баяр хүргэж үг хэлсэн. Тэрээр, 810 жилийн түүхтэй “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэхийн ач холбогдол нь энэ салбарт ажиллаж, алба хаасан үе үеийн хүмүүсийг хүндэтгэж байгаа томоохон арга хэмжээ гэлээ. Засаг даргын орлогч энэ үеэр нэртэй их буучин, доктор, профессор, хурандаа агсан Д.Цэенгийн хүү гэдгээ товч тодруулж, ахмадууддаа баяр хүргэх боломж олдсоныг талархан тодотгож байв.

      Ийнхүү Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэсний дараа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Монгол цэргийн нэр хүнд өндөр байгаа нь та бидний хамтын ажиллагааны олон жилийн үр дүн” гэж онцолсон. Мөн өдөр, 18 нас хүрч эх орны хүү болж, цэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдсэн А.Цэвэгмид, Н.Бат-Эрдэнэ, П.Төгөлдөр, Э.Билэгсүрэн, С.Дөлгөөн, Т.Мягмарсүрэн нарын Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Налайх, Багануур, Багахангай дүүргийн залууст цэргийн үүрэгтний үнэмлэх, дурсамж гардуулав. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан “Миний мэдэх Батлан хамгаалах үйл ажиллагаа” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд шалгарсан СХД-ийн 62 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Н.Мөнх-Амарбат, Налайх дүүргийн дунд сургуулийн 11Б ангийн сурагч Б.Батгэрэл, СХД-ийн дунд сургуулийн 10Ё ангийн сурагч Х.Нандингоо нарын шагналыг гардуулж баяр хүргэсний дараа ЦДБЭЧ-ын болон урлагийн авьяастнуудын хүндэтгэлийн тоглолт болсон юм. Энэ үеэр Соёлын Төв Өргөөний үүдний танхимд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг өргөнөөр сурталчилж, Нийслэлийн иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээ үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авсан зэрэг арга хэмжээнүүд давхар болсон.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226