• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ
Нийтэлсэн: 2016-03-25 16:54:00
Үзсэн: 33

ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ
Нийтэлсэн: 2016-03-25 16:54:00 Үзсэн: 33



ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, хурандаа С.ДАШЗЭВЭГ

 “Монгол цэргийн жавхаа”  уралдааны талаар мэдээлэл өгнө  үү?

     -“Монгол цэргийн жавхаа” уралдаан 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Уралдааны гол зорилго нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан ард иргэдэд эх оронч, үндэсний бахархалыг бий болгоход оршиж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын “Цэргийн нийтлэг дүрэм”-үүдийн заалтыг хэрэгжүүлэн, анги, байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний дүрэмч, жагсаалч ажиллагаа, бие бялдрын стандартыг хангуулж, гадаад үзэмжийг сайжруулах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлах зэрэг ач холбогдлыг давхар агуулж буйгаараа онцлог.

Хамрах хүрээ болон хугацааны хувьд ...

     -Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах Зэвсэгт хүчний анги, байгууллага, ХХЕГ, ОБЕГ-ын харьяа ангиуд оролцоно. Уралдаан 2 үе шаттайгаар явагдах бөгөөд I шат 2 дугаар сарын 24-нөөс 4 дүгээр сарын 24 хүртэл, энэ хугацаанд уралдаанд оролцож байгаа ангиудыг  комисс дүгнээд дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулах юм. II шат 4 дүгээр сарын 29-нөөс  5 дугаар сарын 15-ны хооронд явагдаж I шатнаас шалгарсан 9 ангиас тэргүүн байруудыг тодруулна. Ер нь уралдаанд анги, байгууллагын удирдлага хамт олон идэвх санаачилгатай  оролцож байгаа төдийгүй жилээс жилд оролцох  ангиудын тоо нэмэгдэж, өрсөлдөөн ширүүсч байна.

-Ангиуд юунд голлон  анхаарах вэ?

     -Анги, байгууллагын тохижилт, ялангуяа эмнэлгийн тохижилт, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн асуудалд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй. Үүнээс гадна заасан хугацаанд анги, байгууллагынхаа хамт олныг бүрэн хамруулж, амжилттай сайн оролцохыг зөвлөе.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226