• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭМНЭЛГИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО
Нийтэлсэн: 2016-03-25 17:13:33
Үзсэн: 34

ЭМНЭЛГИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО
Нийтэлсэн: 2016-03-25 17:13:33 Үзсэн: 34



      Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ цогцолборыг ашиглалтад хүлээн авлаа. 2011 онд шавыг нь тавьсан энэхүү барилгыг цаг хугацааны хувьд 2013 онд ашиглалтад өгөх ёстой байв. Гэсэн хэдий ч барилгын гүйцэтгэгч “Баярс констракшн” ХХК-иас хамааралтайгаар хугацаа алдсаар ийнхүү ашиглалтад орлоо. Орчин үеийн шаардлагад нийцсэн эмнэлгийн шинэ байр 300 гаруй ортой байх бөгөөд нийтдээ 17 тэрбум төгрөгөөр сүндэрлэж байна. Уг цогцолбор А, Б, В гэсэн гурван блокоос бүрдэх бөгөөд А блокод хэвтэн эмчлүүлэгчид, Б блокод амбулатори, В блокод усан эмчилгээ, спорт заал байхаар зураг төслөө гаргажээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Австрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд Австрийн талаас 17 тэрбум төгрөгийн өртөг бүхий орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн тоног  төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлээр өгснийг суурилуулж байна. Цогцолборын нээлтэд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, ЭМСЯ-ны ТЗУГ-ын дарга Д.Оюунчимэг, ЗХЖШ-ын АТГ-ын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226