• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТЭРГҮҮН АХЛАГЧ НАР АВЬЯАСАА ГАЙХУУЛАВ
Нийтэлсэн: 2015-03-04 17:23:19
Үзсэн: 56

ТЭРГҮҮН АХЛАГЧ НАР АВЬЯАСАА ГАЙХУУЛАВ
Нийтэлсэн: 2015-03-04 17:23:19 Үзсэн: 56



Оросын соёл шинжлэх ухааны төв буюу РЦНК дээр Монгол Улсын Зэвсэгт хүчний анги байгууллагын тэргүүн ахлагчдын оролцсон "Тэргүүн аялгуу" уран бүтээлийн тоглолт боллоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчний байнгын бие бүрэлдэхүүний 78 хувийг эзэлдэг ахлагч нарын удирдлагуудаас өнөөдөр албаа гүйцэтгэж байгаа 45 тэргүүн ахлагчийн 32 нь энэхүү тоглолтонд оролцсон бөгөөд Ховд, Баянхонгор, Дорнод, Эрдэнэт, Дархан, Зүүнбаянгаас хүртэл хүрэлцэн иржээ.
       Хугацаат цэргийн алба хаагч, цэрэг дайчид, ахлагчдаа удирдан зохион байгуулдаг, анги байгууллагын удирдлагын нэгэн чухал албыг хашдаг цэргийн алба хаагч эрхмүүд маань энэ өдөр мэргэжлээ солиод, урлагийн алтан тайзан дээр авьяас билгээ гайхуулж байна. Тэд ардын язгуур урлаг, дуу хөгжим, бүжгээр мэргэжлийн урлагийнхнаас дутахгүй гэдгээ харуулах энэхүү сонирхолтой арга хэмжээг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга хамтран зохион байгууллаа. Өнгөрсөн жил Монгол Улсын Зэвсэгт хүчний хурандаа цолтнуудын оролцсон “Чандмань өлзийт аялгуу” хэмээх уран бүтээлийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан бол энэ жил ийнхүү Монголын зэвсэгт хүчний дийлэнх хувийг эзэлдэг ахлагчдын төлөөллийг оролцуулсан томоохон тоглолт хийлээ.
       Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болоход Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний голлох хувийг эзэлдэг ахлагч нарын хөдөлмөрийг үнэлэмжийг дээшлүүлэх, сургалтын тогтолцоог төгөлдөржүүлж, тэдний мэргэжлийн чадавхи болон нийгмийн хамгааллын асуудлыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2015 оныг “Ахлагчийн жил” болгон ажиллаж байгаа билээ.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226