• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 350, 337, 014, 353 ДУГААР АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2015-01-19 17:43:44
Үзсэн: 71

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 350, 337, 014, 353 ДУГААР АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2015-01-19 17:43:44 Үзсэн: 71



Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн амралтын өдрүүдэд Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний дөрвөн ангийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын санал сэтгэгдлийг сонслоо. Түүнийг дагалдаж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Д.Даваа, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Г.Батхүрэл, Батлан хамгаалах  яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба,  ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын орлогч С.Дашзэвэг болон албаны бусад хүмүүс ажилласан.  

  Тэдний эхний ажилласан анги Зэвсэгт хүчний 350 дугаар анги. Энхийг дэмжих ажиллагааны III батальон болох зорилготойгоор энэ ангийг байгуулаад удаагүй ч бүтээн байгуулалтын ажлууд багагүй хэмжээнд хийгджээ. Цаашид ч хийх шаардлагатай ажлууд олон байгааг ангийн захирагч салбарын сайддаа уламжиллаа. Тухайлбал, Спорт заал, Соёлын төв барьж өгөх шаардлага байгаа гэсэн. Гэхдээ хамгийн нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол албан хаагчдын унаа болоод амьдрах орон сууц. Албан хаагчдын олонхи нь нийслэлд амьдардаг учраас өглөө, оройд ангиас гаргаж өгсөн ганц автобусандаа багтдаггүй.

Харин Ц.Цолмон сайдын дараагийн ажилласан анги нь Зэвсэгт хүчний 014, 337 дугаар ангиуд. 337 дугаар ангийнхны хувьд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажилладаг хамт олон гэдэг нь илт.  Тухайлбал, Соёлын төв, Спорт заалаа албан хаагч өөрсдийн хандиваар тохижуулан "босгожээ". Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед улсын төсөвт дараа болохыг урьтал болгоогүй ч хойшдоо албан хаагчдын соёл, спорт хүмүүжлийн ажлуудад чухал үүрэгтэй дээрх байгууламжийг барих шаардлага батлан хамгаалах салбарт байгаа юм.

Мэдээж энэ 337  бол нисэхийн анги  гэдэг утгаараа Монголыг дайран өнгөрч байгаа нислэг бүрийг хяналтандаа байлгадаг юм.

    Харин 014 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Батсүрэнгийн танилцуулснаар энэ ангид Соёлын төв, Гал тогооны дээврийг шинэчлэх шаардлага байгаа. Тэд мөн л албан хаагчдын ажилдаа ирж очих унааг шийдэх ёстой асуудлын нэг гэдгийг салбарын сайддаа уламжилсан юм. 353 дугаар ангийнхны  хувьд дээрх ангиудтай харьцуулахад барилга байгууламж нь шинэ учраас бэрхшээл гэж учирлах асуудал төдийлөн байсангүй. Мэдээж энэ дөрвөн ангийн албан хаагчдын унаа, орон сууцаас гадна тулгарах асуудал нь хувцасны хангалт дутуу байгаа тухай яриа юм.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226