• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЗАМ-2017” ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРАЛ
Нийтэлсэн: 2017-05-08 17:43:16
Үзсэн: 89

“ЗАМ-2017” ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРАЛ
Нийтэлсэн: 2017-05-08 17:43:16 Үзсэн: 89



      Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчинтэй хамтарсан “Зам-2017” сургалт, дадлагын төлөвлөлтийн хурлыг 2017 оны 4 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж Монгол Улсын БХЯ, Япон Улсын БХЯ-д хоорондын хэлэлцээрийн үр дүнд “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхийг нэмэгдүүлэх” хөтөлбөрийг цаашид цэргийн барилга, авто замын ус зайлуулах байгууламж сэдвээр үргэлжлүүлэх шийдвэрт хүрлээ.

     Хурлаар сургалт, дадлагаар боловсруулах сэдэв, зорилго, хугацаа, байр, оролцох бүрэлдэхүүн, ашиглах техник, зарцуулах материал, багаж, тоног төхөөрөмж, гүйцэтгэх ажлын тооцоог хийсэн.

     Тодруулвал дээрх хөтөлбөрийг үргэлжлүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний замын салбарын чадавхийг нэмэгдүүлэх, барилга, инженерийн салбарын бүрэлдэхүүнийг НҮБ-д үүрэг гүйцэтгэх түвшинд бэлтгэх зорилгоор “Зам-2017” хамтарсан сургалт, дадлагыг 8 дугаар сарын эхнээс 28 хоногийн хугацаанд зохион байгуулж явуулна.

     Сургалт, дадлагаар барилгын салбарын цэргийн алба хаагчид төмөр бетон хийц бэлтгэх, арматурчлал хийх, зуурмагын орц найрлага, даацыг тодорхойлох, хэв хашмал бэлтгэх аргад суралцана.

     Харин замын салбарын цэргийн алба хаагчид авто замын ус зайлуулах байгууламж, үүний дотроос ус өнгөрүүлэх хоолойг төлөвлөх, зураг төсөл, гүүр хоолойн ажлын график төлөвлөгөө боловсруулах, тухайн ажлыг удирдах аргад суралцана.

     Цаашид дээрх хөтөлбөрт хамрагдан мэдлэг боловсрол, дадлага, ур чадвараа дээшлүүлсэн цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд болон улс орны бүтээн байгуулалтад мэргэжлийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Холбоотой мэдээ
ХААНЫ ЭРЭЛД СУРГУУЛЬ ХААЛТАА ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-21 08:59:49 Үзсэн: 246
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-06-09 08:21:42 Үзсэн: 226
ХАМТАРСАН ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-14 18:36:49 Үзсэн: 476
“MPAT TEMPEST EXPRESS-36” СУРГУУЛЬ
Нийтэлсэн: 2019-12-13 19:30:46 Үзсэн: 247