• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2014 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ, БҮТЭЭЛЧ 10 АЖИЛ
Нийтэлсэн: 2014-12-31 18:15:32
Үзсэн: 69

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2014 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ, БҮТЭЭЛЧ 10 АЖИЛ
Нийтэлсэн: 2014-12-31 18:15:32 Үзсэн: 69



ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2014 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

1.  Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ой

   Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Монгол Улс,  ОХУ-ын залуучуудын “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ” сургууль, Монгол Улс,     ОХУ-ын цэрэг дайчидтай хамтарсан цэргийн ёслолын жагсаал, Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод аймаг, Халх гол суманд зохион байгуулсан баярын арга хэмжээнд  Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.

2.  Зэвсэгт хүчний түүхт ойнууд

  Монгол Улсад цэргийн Үлээвэр найрал хөгжим үүсэж хөгжсөний 100, Цэргийн сонины анхны дугаар хэвлэгдсэний 90, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 90, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 70, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 50 жилийн ойн баярын арга хэмжээнүүдийг  ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

3.  “Оюутан цэрэг” хөтөлбөр

  Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан ”Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж байгаа 418 оюутныг цэргийн анхан шатны сургалтад хамруулж “Монгол Улсын Цэргийн тангараг” өргүүллээ.

4.  “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” арга хэмжээ

  Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцсон энхийг сахиулагчдын тоо 10 000-ын босго давж, Олон Улсын Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” цуврал арга хэмжээнд нийт 306 сургуулийн 25 506 багш, оюутан, сурагчид хамрагдсан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, эх оронч хүмүүжил төлөвшүүлсэн арга хэмжээ боллоо.

5.  “Монгол цэргийн жавхаа” уралдаан

  Нийслэлийн ЗДТГ-аас санаачлан Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд зохион байгуулсан “Тэргүүний тохижилттой, жагсаалч хамт олон”  шалгаруулах уралдаанд Зэвсэгт хүчний ангиуд амжилттай оролцож, Зэвсэгт хүчний 120 дугаар анги “Тэргүүн” байр, Зэвсэгт хүчний 353 дугаар анги “Гутгаар” байр тус тус эзэлсэн.

6.  Олон улсын хамтарсан сургууль

  Энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд-2014” олон үндэстний сургалт, дадлага, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ” сургууль, АНУ-ын төвийн командлалаас зохион байгуулсан “Бүс нутгийн хамтын ажиллагаа 2014”, Монгол Улс, Америкийн нэгдсэн улсын тусгай хүчний ангиудын хамтарсан “Баланс мэжик-2014-1”  хээрийн сургалт, дадлага, Монгол-Катарын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий шийдвэр” хээрийн сургалт, дадлага, “Рacific angel 2014-4” хүмүүнлэгийн ажиллагааны хамтарсан сургалт дадлага, Монгол Улс, Япон Улсын хамтарсан инженерийн сургалт, дадлагад нийт 3000 гаруй алба хаагчид амжилттай оролцлоо. 

7.  Зэвсэгт хүчин-спортын амжилт

  Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид тив, дэлхийн чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож 224 алт, 255 мөнгө, 217 хүрэл нийт 696 медаль хүртэж бахдам амжилт гаргасны зэрэгцээ дэлхийн цэргийн холбооны гишүүнчлэл сэргээсний дараах 4 дэхь тэмцээн цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс “Алтан” медаль 4, “Мөнгөн” медаль 3, “Хүрэл” медаль 1, эрэгтэй багаараа “АЛТАН” медаль, эмэгтэй багаараа “МӨНГӨН” медаль тус тус хүртэж түүхэн амжилтын эзэд боллоо.

8.  Бүсийн сургалтын төв төсөл

  “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй “Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв төсөл”-ийн II шат, бүсийн сургалтын төв байгуулах ажил амжилттай хэрэгжиж Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь 2014 онд НАТО-ын “Боловсрол, сургалтын төвийн сүлжээ”-нд гишүүнээр элслээ.

9.  Ахлагчийн түвшин тогтоох үзлэг

  Зэвсэгт хүчний ахлагч нарын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, бие бялдарын түвшин нь томилогдсон албан тушаал, ажлын байрны шаардлагыг хангаж байгаа эсэхэд бодит үнэлгээ өгөх зорилгоор Зэвсэгт хүчний ахлагч нарын түвшинг тогтоох шалгалтыг 2014 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа.

10.  Зэвсэгт хүчний Жанжин туг шинэчлэгдэв.

  Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 70 жил дээдлэн залсан оройн дээд сүлд, золбоо хийморийн бэлэгдэл “БНМАУ-ын Ардын хувьсгалт цэргийн Жанжин туг”-ийг  Монгол цэргийн музейд хадгалуулж, Зэвсэгт хүчний Жанжин тугыг шинээр бүтээн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд анх удаа заллаа. 

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2014 ОНЫ БҮТЭЭЛЧ 10 АЖИЛ

1.  Зэвсэгт хүчин-Орон сууц

  Зэвсэгт хүчний 017 дугаар анги Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн албан хаагчдын 24 айлын орон сууцны барилга, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн  офицер, ахлагч, ажилчин алба хаагчдын 16 айлын орон сууцны барилга, Зэвсэгт хүчний 338 дугаар анги Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан дүүргийн 4 дүгээр хорооны худгийн барилга, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн  хичээлийн байрны барилга, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвийн гал тогоо, хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги Баянхонгор аймгийн  төв цэнгэлдэх хүрээлэнгийн өргөтгөл, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн соёл спортын төвийн барилга, Цагааннуур сумын цагдаагийн кабоны барилга, Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлуудыг барьж тус тус ашиглалтанд оруулсан байна.

2.  Зэвсэгт хүчин-Засвар, үйлчилгээ

  2014 онд Зэвсэгт хүчний хэмжээнд 17 ангийн 21 объект, галт хэрэглэл аюулгүй болгох тусгай байгууламжийн ажилчдын байр, хооллох болон хоол боловсруулах заал, гүний худаг, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөө, соёл спортын төв, Аэровокзал, нислэгийн зам талбай, уурын зуух, автомашины гараж, хичээлийн байр, дээвэр төслийн хүрээнд, говийн бүсийн сургалтын төвийн гадна цахилгаан хангамжийн засвар , үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.

3.  Ерөнхий зориулалтын цэргийн сургалтын материаллаг бааз

  ЕЗЦК-ын 2013-2014 оны сургуулийн жилийн зорилго, зорилтыг хүрээнд Зэвсэгт хүчний 014 дүгээр анги “Биеийн тамрын хотхон”, “Замын тусгай ротын хичээлийн байр”, Зэвсэгт хүчний 016 дугаар анги “Минийн полигон”, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги “Удирдлагын байр”, Зэвсэгт хүчний 120 дугаар анги “Артиллерийн буудлага, гал удирдах цахим полигон”, Зэвсэгт хүчний 326 дугаар анги “Зэвсэглэл, техникийн бие ангийн танхимууд”, Зэвсэгт хүчний 186 дугаар анги “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Номын сан”, “Бие бялдар, чийрэгжүүлэлтийн төв”-ийг тус тус шинээр байгуулан цэргийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэн ажилласан.  

4.  Тусгай томилолтын “Уулын рот”

  Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний 084 дүгээр тусгай томилолтын батальоны орон тоо бүтэц, зохион байгуулалтыг үүрэг гүйцэтгэх нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөн шинэчлэх, хөдөлгөөнт чанарыг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүний бэлэн байдлын түвшин чадавхийг дээшлүүлэхийн тулд Тусгай томилолтын уулын ротыг шилжүүлэн байрлуулсан.

5.  Алсын зайн марш

  ТЦОТ-ны дагуу Зэвсэгт хүчний 327 дугаар ангийг Зэвсэг, техникээр хангах ажлын хүрээнд удаан хугацааны хадгалалтаас гаргаж сэргээн сайжруулах техник үйлчилгээ хийж “Алсын зайн марш”-ыг 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 5 дугаар сарын 31-ний хооронд 720 км замыг туулан сахилга, зохион байгуулалтын өндөр хэмжээнд осол, зөрчилгүй, тогтоосон хугацаанд нь амжилттай зохион байгууллаа.

6.  МИ-171Е загварын нисдэг тэргэнд 1000 цагийн техник үйлчилгээ

  Оросын холбооны улсын инженер, техникийн мэргэжилтэнүүдтэй хамтран МИ-171Е загварын 2 нэгж нисдэг тэргэнд 1000 цагийн техник үйлчилгээ хийж дараагийн ээлжинд Зэвсэгт хүчний    303 дугаар ангийн техник, засварын бүлэг бие даан засвар, үйлчилгээ хийх чадвартай боллоо.

7.  Шинэ дайчдын сургалтын төв

  Батлан хамгаалах бодлого зорилтыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний анги, салбар, бие бүрэлдэхүүн, дайчилгааны бэлтгэл нөөц, орон нутгийн цэргийг сурган бэлтгэх, Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх нөхцөл боломжоор бүрэн хангагдсан, цэргийн алба хаагчийн сурч боловсрох, амьдрах, албаа нэр төртэй хаах орчин нөхцөл бүрдсэн.

8.  Хээрийн хөдөлгөөнт зангилгаа

  Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах аргын цугларалтын үеэр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хээрийн хөдөлгөөнт зангилгааг тоон системээр зохион байгуулж үзүүүлсэн нь мэдээллийн урсгалыг 4-5 дахин нэмэгдүүлсэн үр дүнтэй ажиллагаа боллоо. 

 

9.   “Галт хэрэглэл аюулгүй болгох тусгай байгууламж”

  Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн “Галт хэрэглэл аюулгүй болгох тусгай  байгууламж”-ийг Төв аймгийн “Өгөөмөр-1” галт хэрэглэлийн нэгдсэн агуулахын районд байгуулсан.

10.  “Шинэ бүтээл” оновчтой санал

  Артиллерийн буудлага, гал удирдах тооцооны программ “ЦН-2014”-ийг шинээр боловсруулснаар буудлагын удирдагч, сурагч өөрийн хүссэн утга, байрлалыг сонгох боломж, буудлагын дадлагын анхны өгөгдөхүүний олон хувилбаруудыг зохиосон, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн усны АЦПТ-4,1 маркын автомашиныг “ANKE” маркын усны насос болон бусад тоног төхөөрөмжийг суурилуулж ус зөөвөрлөх болон гал унтраах зориулалтаар ашиглаж байна.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226