• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ГИМАЛАЙН УУЛСЫН ХОРМОЙД МОНГОЛ ЦЭРГҮҮД...
Нийтэлсэн: 2017-03-31 18:32:55
Үзсэн: 105

ГИМАЛАЙН УУЛСЫН ХОРМОЙД МОНГОЛ ЦЭРГҮҮД...
Нийтэлсэн: 2017-03-31 18:32:55 Үзсэн: 105



 Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “SHANTI PRAYAS-III” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд 40 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.
      Балба Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлал болон Дэлхийн энхийн ажиллагааны санаачлага хөтөлбөртэй хамтран жил бүр зохион байгуулдаг энхийг дэмжих ажиллагааны энэхүү сургуульд 28 улсын 800 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна юм. 
    Тус улсад 3 дахь удаагаа явагдаж буй энэхүү сургууль нь Ази-Номхон далайн улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвүүдийн дарга нарт зориулсан “Бүс нутгийн сургалт семинар”, 26 улсын 119 цэргийн алба хаагчидтай штабын сургалт дадлага, Балба, Бангладеш, Киргизстан, Камбожи, Малайз, Монгол, АНУ, Филиппин, Индонези зэрэг 9 улсын 10 салаа буюу 500 гаруй цэргийн алба хаагчидтай салаадын хээрийн сургууль зэрэг сургалтууд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
      Монгол Улсын Зэвсэгт хүчнээс хурандаа Д.Өлзийбаярын ахалсан офицерууд штабын сургалт дадлагад, харин салаадын хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн салаа тус тус оролцож байна.
       Тус сургуулийн хаалтын ажиллагаа 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр болно.

Холбоотой мэдээ
ХААНЫ ЭРЭЛД СУРГУУЛЬ ХААЛТАА ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-21 08:59:49 Үзсэн: 246
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-06-09 08:21:42 Үзсэн: 226
ХАМТАРСАН ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-14 18:36:49 Үзсэн: 476
“MPAT TEMPEST EXPRESS-36” СУРГУУЛЬ
Нийтэлсэн: 2019-12-13 19:30:46 Үзсэн: 247