Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны “Шинэ спорт цогцолбор”-ийн нээлтийн арга хэмжээ өнгөрсөн ням гарагт боллоо. Арга хэмжээнд Монгол Улсын их хуралын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлах Хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, ЗХ-ний ангиудын төлөөлөл, “Алдар” спорт хорооны тамирчид оролцлоо.

Одоогийн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь 1946 онд “Цэрэг” нийгэмлэг нэртэйгээр анх үүсэн байгуулагдсан түүхтэй спортын ууган нийгэмлэг юм.

Монгол Улсад 4 жил тутамд зохион байгуулагддаг “Монголын Олимп” болох Монголын Бүх Ард Түмний спортын их наадам 13 удаа зохион байгуулагдсанаас 11 удаа тэргүүн байр, 2 удаа 2 дугаар байр эзлэсэн түүхэнд дахин давтагдашгүй өндөр амжилтыг үзүүлсэн байгууллага юм.
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос түүхэн 70 шахам жилийнхээ хугацаанд Монголын спортын салбарт олон зуун шилдэг тамирчдыг төрүүлэн гаргаснаас
Монгол Улсын Үндэсний бөхийн цолтон
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны “Шинэ спорт цогцолбор” нь ашиглалтанд орсонооор Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчин бүрдэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулан явуулдаг цэрэгжлийн болон нийтийн биеийн тамирын уралдаан тэмцээн, биеийн тамир, спортын бусад арга хэмжээг гадаад орнуудад энхийг дэмжих ажиллагааны бэлтгэлийг хангах, гол бааз болж байна.
Мөн спортын төрөлжсөн заал, танхимуудтай тул Зэвсэгт хүчний эгнээнээс болон өсвөр үе, тамирчдын залгамж халааг бэлтгэх, хот, улс, олон улс, тив, Дэлхий, Олимпийн уралдаан тэмцээн, их наадамд амжилттай оролцох тамирчдыг бэлтгэх орчин нөхцөл бололцоо бүрдэж байна.
“Шинэ спорт цогцолбор” нь