• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛ !
Нийтэлсэн: 2015-07-10 09:10:37
Үзсэн: 43

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛ !
Нийтэлсэн: 2015-07-10 09:10:37 Үзсэн: 43



"Монгол Улсын Төрийн далбааны өдөр"-т зориулсан цэргийн ёслолын жагсаал энэ өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэхүү цэргийн ёслолын жагсаал долоо дахь жилдээ болж байгаа бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, манай улсад суугаа Элчин сайдууд,БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, алба хаагчид, ахмад дайчид, ард иргэд үзэж сонирхсон юм. Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, БХИС, ХСИС зэрэг байгууллагын 1800 гаруй алба хаагч оролцсон юм.
Ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай зургаа дахь жилдээ энэхүү цэргийн ёслолын жагсаалыг командлаж байна. Тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар, Тугчнаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар байлаа. 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226