
БНХАУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар айлчлан тоглолт хийх цэргийн багийн бүрэлдэхүүн ЦДБЭЧ-ын дарга хурандаа Ч.Гансүхээр ахлуулан 2014 оны 12 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, Шанхай хотуудад ажиллалаа.
Цэргийн багийн бүрэлдэхүүн энэ хугацаанд :
- Хятадын ардын чөлөөлөх армийн ансамблийн тайзан дээр Бээжингийн цэргийн тойргийн төлөөлөгчдөд 1 удаа,
- Бээжингийн цэргийн тойргийн тусгай хорооны бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаагчдад 1 удаа,
- Шанхай хотын цэргийн гарнизоны театрт цэргийн зочид төлөөлөгчдөд 1 удаа тоглож, нийт 3 удаагийн тоглолтоор 3000 цэргийн алба хаагчид, үзэгчдэд тоглолт уран бүтээлээ сонирхуулж, тэднээс өндөр үнэлэлт авсан болно.
Айлчлан тоглолтын хугацаанд ХАЧА-ийн ансамбль, ХАЧА-ийн Урлагийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, уран бүтээлчид,сонсогч, багш нарын тоглолтыг үзэж сонирхосны зэрэгцээ Бээжингийн цэргийн тойргийн тусгай хорооны үйл ажиллагаатай танилцлаа.
Удирдлагын бүрэлдэхүүнийг энэ хугацаанд ХАЧА-ийн Улс төрийн ерөнхий газрын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид, ХАЧА-ийн Урлагийн их сургуулийн удирдлага, Шанхайн цэргийн гарнизоны төлөөлөгчид хүлээн авч, уулзсан болно.
Мөн ХАЧА-ийн ансамблийн удирдлага Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, өөрийн ансамблийн түүхэн замнал, бүтэц зохион байгуулалтыг танилцуулж, уран бүтээлчдийнхээ тоглолтыг сонирхуулсан.
