• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ САЙД ТАМГАА ГАРДЛАА
Нийтэлсэн: 2014-12-11 09:15:40
Үзсэн: 59

ШИНЭ САЙД ТАМГАА ГАРДЛАА
Нийтэлсэн: 2014-12-11 09:15:40 Үзсэн: 59



Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон билэгт сайн цагийг тохируулан тамгаа гардаж, ажлаа хүлээн авлаа. Хоёр сайдын ажил хүлээлцэх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ өмнөх Засгийн газрын үед Батлан хамгаалах салбар ололт амжилт, хийж бүтээсэн зүйл ихтэй байсныг дурьдаад “Шинээр томилогдож буй Батлан хамгаалахын сайд улс төрчийн хувьд хаттай. Удаа дараалан хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан учир ажлын арвин туршлагатай, танай хамт олны өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд манлайлан удирдах чадвартай хүн гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолж, шинэ сайдад болон Батлан хамгаалах салбарын ажил үйлсэд амжилт хүслээ. Үүний дараа Батлан хамгаалахын сайд асан Д.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Хөдөлмөрийн яамыг удирдаж байсан хүний хувьд бас туршлагатай дипломатчийн хувьд Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа болон “Монгол цэрэг бүтээн байгуулалтад”, “Оюутан цэрэг” зэрэг улс орны  хөгжил дэвшилд чухал төсөл хөтөлбөрийг улам хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ажлын амжилт хүслээ. Энэ үеэр шинэ сайдаас сэтгэгдлийг нь сонссон юм.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн,

Батлан хамгаалахын сайд Ц.ЦОЛМОН:

      -Өндөр хариуцлагатай албанд томилогдлоо. Дипломатч хүний хувьд, дээр нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан учраас Батлан хамгаалах салбарын талаар багагүй мэдлэг, мэдээлэл хуримтлуулж чадсан гэж хэлж болно. Батлан хамгаалах бодлого, холбогдох хууль эрх зүйн орчныг нь сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана. Батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж бидний өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг яамныхаа арвин мэдлэг, туршлагатай мэргэшсэн хамт олонтойгоо хамтран зүтгэж биелүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Мэдээж хэрэг гадаад харилцаа, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн хамгаалал гээд олон чиглэлээр хийх ажил их байгаа. Хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж, төр засгаас бидэнд хүлээлгэсэн үүрэг, зорилгыг нэр төртэй биелүүлнэ гэдэгтэй итгэлтэй байна.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226