• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ШӨНИЙН ЦАГААР БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ БАЙНА
Нийтэлсэн: 2015-07-08 09:38:30
Үзсэн: 52

ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ШӨНИЙН ЦАГААР БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ БАЙНА
Нийтэлсэн: 2015-07-08 09:38:30 Үзсэн: 52



 “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал энэ сарын 10-нд Чингисийн талбайд ёслол төгөлдөр болно. Жагсаалын бэлтгэл ажлын хүрээнд 2015.07.07-ны 04.00 цагт буюу өнгөрсөн шөнө цэргийн ёслолын жагсаалд оролцогчид маань Чингисийн талбайд бэлтгэлээ чамбайруулав. Цэргийн ёслолын жагсаалыг  ЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай командлана. Харин Тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, Тугчнаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, Тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар ажиллаж байна. Энэ удаагийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, БХИС, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХСИС, ОБЕГ-ын 1800 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Тэд энэ сарын 9-ний шөнө мөн адил Чингисийн талбайд бэлтгэлээ дахин базаана.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226