
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай болон албаны бусад хүмүүс Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны наадмын бэлтгэлд гарсан бөхчүүд сурчдын галаар зочилж наадмын бэлтгэлтэй танилцлаа.



Энэ үеэр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа, Г.Өсөхбаяраар ахлуулсан тамирчид наадмын бэлтгэлээ хангахын зэрэгцээ бэсрэг наамдыг зохион байгуулж явууллаа.


32 бөх барилдсанаас Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн бөх аймгийн начин Ц.Ганбат түрүүлж, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн бөх аймгийн арслан Б.Батдорж үзүүрлэж, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн бөх аймгийн арслан Ц.Чимэддорж шөвгөрлөө. Үндэсний сурын харваанд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин Монгол Улсын мэргэн спортын мастер Б.Баярсайхан, Монгол Улсын мэргэн спортын мастер Д.Норжмаа нар тэргүүн байруудын эзлэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж болон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнээс шагналаа гардан авлаа. Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхчүүд тамрчид өнгөтэй байгааг хэлж Улсын их баяр наадамд нь амжилт хүслээ.

