• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОХУ-ЫН ЦЭРГИЙН АКАДЕМИ, ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХААР ЯВЖ БУЙ ОЮУТНУУДАА ҮДЭЖ МОРДУУЛЛАА
Нийтэлсэн: 2014-10-13 10:02:41
Үзсэн: 48

ОХУ-ЫН ЦЭРГИЙН АКАДЕМИ, ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХААР ЯВЖ БУЙ ОЮУТНУУДАА ҮДЭЖ МОРДУУЛЛАА
Нийтэлсэн: 2014-10-13 10:02:41 Үзсэн: 48



Өнөөдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабынхан ОХУ-ын цэргийн академи сургуулиудад суралцахаар явж буй Зэвсэгт хүчний албан хаагчдаа эрдмийн замд нь хүндэтгэлтэйгээр үдэж мордууллаа.

     Хувьтай хүн хур борооноор гэдэг дээ. Тэднийг эх орон нь итгэл өвөрлүүлж, эхнэр хүүхэд нь хайр өлгийдүүлж, хамт олон нь амжилт хүсч үдлээ. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэдэнд сурч байгаа сургууль, багш нарт төдийгүй тэнд суралцаж байгаа ОХУ-ын болон бусад улсын цэргийн албан хаагчдын өмнө монгол цэрэг, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр төрийг өндөрт өргөж, цэргийн эрдэмд шамдан суралцан сахилга баттай, эв нэгдэлтэй байхыг сануулаад, өөрөө Орост оюутан болж очиж байсан халуухан дурсамжаа хуваалцаад авна билээ. Үнэхээр суралцаахаар очиж буй ахлагч, офицерууд хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулах хувь нэмэр байх төдийгүй БХЯ-тай суралцахаар байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй биелүүлэхийг шаардаж байгааг ойлгож, амжилттай суралцах шаардлагатай гэдгийг ч онцлон хэлсэн юм.

     Анх 1923 оны 08 дугаар сард гурван албан хаагчийг суралцуулахаар илгээсэн нь Монголоос Зөвлөлт Улсад хүн сургах он тооллын эхлэл болсон түүхтэй бөгөөд шинэ цагийн Монголын Зэвсэгт хүчний олон мянган албан хаагчид хуучнаар ЗХУ-ын цэргийн сургуулиудад суралцаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бүх шатны албан тушаалд ажиллаж ирсэн бөгөөд одоо ч төрийн болон цэргийн зохих албан тушаалуудад үр бүтээлтэй ажиллаж байна.

    Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан 2006 оны гэрээгээр хөнгөлттэй буюу буцалтгүй тусламжаар цэргийн боловсон хүчин бэлтгэх ажил шинэ утга агуулгаар баяжигдан тухайн онд 24 офицер, ахлагч суралцуулахаар явуулж байсан бол суралцагсадын тоо жил бүр нэмэгдэж, энэ жил 80 орчим цэргийн албан хаагчдыг суралцуулах гэж байна.

     Энэ жилийн суралцагсад нэмэгдсэнээр ОХУ-ын Цэргийн академи, их сургуулиудад суралцагсдын нийт тоо 340 гаруйд хүрч байгаа юм.

     Гадаадад цэргийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа нийт оюутнуудын 60 гаруй хувь нь Оросын Холбооны Улсад суралцдаг.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226