• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БУЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ХИЙСЭН АЖИЛ ДҮГНЭХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО.
Нийтэлсэн: 2016-12-09 11:03:38
Үзсэн: 28

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БУЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ХИЙСЭН АЖИЛ ДҮГНЭХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО.
Нийтэлсэн: 2016-12-09 11:03:38 Үзсэн: 28



Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулсан уг тайлангийн хуралд ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, МХЕГ зэрэг байгууллагууд оролцож, хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүнг дүгнэж,  харилцан мэдээлэл солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойллоо.

ЗХЖШ-аас Ажиллаганы удирдлагын газрын дарга Бригадын генерал Д.Ганзориг, Ерөнхий хянан шалгагч, Хяналт шинжилгээ үлэнгээний газрын дарга Бригадын генерал П.Доржсүрэн, ХШҮГ-ын зэвсэглэл, техникийн хяналтын хэлтсийн дарга хурандаа Б.Балдан, АУГ-ын ахлах мэргэжилтэн хурандаа Т.Ганбат, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч хурандаа Л.Батболд, Хуулийн тасагийн дарга ахмад Б.Цолмонсүрэн, ХЗЦ-ийн командлалын мэрэгжилтэн дэд хурандаа Д.Пүрэвсан нар төлөөлөн оролцож, хурандаа Т.Ганбат хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн хүрээнд 2016 онд ХЭҮК-той хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнг, тухайлбал Зэвсэгт хүчний анги байгууллагад хийсэн хамтарсан шалгалтаар хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, цалин хөлс, нөхөн төлбөр олголт, ажил, амралтын цаг ашиглалт, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж авах эрхийн чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлууд, тэдгээрийг арилгах талаар ЗХЖШ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний дотор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам,  сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн жилийн ажлын дүнг тодорхой танилцууллаа.

Хуралдааны завсарлагаанаар хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар зурагт үзэсгэлэн гаргаж, Зэвсэгт хүчний хэмжээнд хийгдсэн иргэн цэргийн харилцаа, цэргийн алба сахилга дэг журам бэхжүүлэх, мэдээлэл, сурталчилгаа, соёл олон нийтийн ажлуудын талаар сурталчлав.

АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227