• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДИЙГ ЦЭНГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2015-06-25 10:07:53
Үзсэн: 50

БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДИЙГ ЦЭНГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2015-06-25 10:07:53 Үзсэн: 50



Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх ёслол өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин болдогын орчим дахь “Агуйт” ууланд боллоо. Их Хар сүлдийг цэнгүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж,  УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон,  Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний анги, байгуулллагын захирагч нар, Төв аймгийн Эрдэнэ сумын иргэд оролцлоо.

Бүх цэргийн Их хар сүлдийг ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, хамгаалагчаар АУГ-ын ахлах мэргэжилтэн хурандаа Д.Өлзийбаяр, АУГ-ын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа, Элч сүлдийг Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга дэд хурандаа  Ц.Жавхланбаатар, АУГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Ш.Гэрэлт-Од, Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Сүх-Очир нар залдаг ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар уулын тахилгат овоонд хадаг өргөсөнөөр тайлгын ёслол эхэлж, Төрийн хонжины командаар Бүх цэргийн Их хар сүлдийг Элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд залахад цэргийн алба хаагчид ёслон хүндэтгэж, хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшигллээ.


Бүх цэргийн Их хар сүлдэнд өчилийг Их сүлдэч өчихөд тайлгад оролцогчид малгайгаа авч, Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлэн, харваач тайлгын их нумаар “Өрсөх дайсан болгоныг өвдөг сөгдүүлэн номхотгож байна” хэмээн шившиж, гурвантаа  сум тавив.
 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга Бүх цэргийн Их хар сүлдэнд шүүс, цацал өргөж, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа цэргийн тангараг уншин Монгол Улсын төрийн дуулал эгшиглэв. Ийнхүү Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэх тайлга ёслол хүндэтгэлтэйгээр явагдлаа.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226