• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“БАЛАНС МЭЖИК-2014-1”
Нийтэлсэн: 2014-09-01 16:14:15
Үзсэн: 87

“БАЛАНС МЭЖИК-2014-1”
Нийтэлсэн: 2014-09-01 16:14:15 Үзсэн: 87



Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, итгэлцлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Баланс Мэжик-2014-1” хамтарсан хээрийн сургалт дадлагыг 2 дахь удаагаа Монгол улсад амжилттай зохион байгууллаа.

     Уг хамтарсан сургалтаар 2 орны тусгай хүчний бие бүрэлдэхүүн уулын авиралтын арга техник, цас, мөсөн хананд авиралт хийх, хэт өндрийн бүсэд эмнэлэгийн тусламж үзүүлэх, хамтарсан шүхрийн буулт хийж харилцан туршлага солилцон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн.

Хамтарсан сургалт дадлагаар далайн түвшнээс дээш 2160м-т үндсэн бааз,  3400м-т өндрийн баазыг байгуулж Монгол улсын гурав дахь ноён оргил 4212 м-т орших Цамбагарав уулын “Цаст уул”-нд 2014 оны 8 дугаар сарын 18-ны 06.00-д дайралтыг эхлүүлж 12.10-д уулын оргилыг эзэлсэн. Уулын дайралт нь Монгол улсын Зэвсэгт хүчний түүхэнд Тусгай томилолтын уулын ротын бүрэлдэхүүнээр анх удаа дайралт хийж хоёр орны төрийн далбааг мандуулан сургуулийн зорилгоо амжилттай биелүүлсэн нь бие бүрэлдэхүүний сэтгэл зүй болон бие бялдрын бэлтгэлжилтийг шалгасан, өндрийн айдсыг даван туулах харилцан туршлага судалсан сургалт болсон.

Холбоотой мэдээ
ХААНЫ ЭРЭЛД СУРГУУЛЬ ХААЛТАА ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-21 08:59:49 Үзсэн: 246
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-06-09 08:21:42 Үзсэн: 226
ХАМТАРСАН ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-14 18:36:49 Үзсэн: 476
“MPAT TEMPEST EXPRESS-36” СУРГУУЛЬ
Нийтэлсэн: 2019-12-13 19:30:46 Үзсэн: 247