“Ирээдүйн цэрэг” хөтөлбөрийн хүрээнд Италийн армийн зэвсэглэлд буй автомат винтов ARX-70/90-ийг солихийн тулд алдарт “Beretta” фирм нь шинэ үеийн зэвсэглэлийг бүтээж эхэлжээ. Уян хатан чанар, хялбар бүтэц, үйлчилгээ хийхэд тохиромжтой байх шаардлагыг нэн тэргүүнд тавьж, орчин үеийн материалаар бүтээсэн байна.
2005 онд “Beretta” фирм нь ARX-160 автомат винтовын анхны макетыг танилцуулсан бол 2008 онд одоогийн загварыг үйлдвэрлэсэн байна. 500 мянга гаруй удаа буудлага үйлдсэн, өргөн хэмжээний туршилтын дүнд 5,56х45мм НАТО калибртай Beretta ARX-160 загвар Италийн армийн зэвсэглэлд нэвтэрсэн.
Автомат винтов Beretta ARX-160 нь гол төмрийн уртаас шалтгаалж, дараах 3 төрлийн хувилбараар үйлдвэрлэгдэж байна. Үүнд:

Хээрийн нөхцөлд гол төмрийг хурдан солих бололцоотой. Үүний тулд замгийг хойш нь татаж түгжин, гол төмрийн түгжээг мулталж, урагш нь татан авна. Өөр нэг онцлог нь хонгиог зүүн эсвэл баруун тийш хаяхаар болгон тохируулж болдог. Гол төмөр, сумны үүрийг сольсноор 5,45х39мм-ийн галт хэрэглэлээр буудлага үйлдэх бололцоотой болсон.
Тактик техникийн өгөгдөхүүн
Калибр, мм – 5,56х45
Жин, кг – 3
Дайзны багтаамж, сум – 30
Ашигтай тусгал, м – 400
Урт,мм - 750-1000
Техникийн буудлагын хурд, буудалт/мин – 700
