
Бүгд Найрамдах Беларусь улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, хурандаа П.Н.Якимов манай улсад айлчилж байна. Хурандаа П.Н.Якимовыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам нар тус бүр хүлээн авч, танилцах уулзалт хийлээ. Уулзалтаар Беларусийн БХЯ өөрийн академи, сургуульд манай цэргийн алба хаагчдыг 2016 оноос сургах боломжтой тухай мэдэгдсэн. Энэ дагуу манай алба хаагчдыг хөнгөлөлттэй нөхцлөөр сургах боломж байгаа эсэхийг судалж өгөхийг Монгол Улсын Зэвсэгт хүчний талаас хүсч байв. Мөн хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам эрчимжиж, хөгжих учиртайг талууд онцоллоо.
Эх сурвалж “Соёмбо” сонин