• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ОЮУТАН ЦЭРЭГ” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭГДЖЭЭ
Нийтэлсэн: 2017-04-06 11:54:49
Үзсэн: 30

“ОЮУТАН ЦЭРЭГ” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭГДЖЭЭ
Нийтэлсэн: 2017-04-06 11:54:49 Үзсэн: 30



Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. Гурван жилийн хугацаанд 2500 гаруй оюутан залуусыг түргэвчилсэн хугацаагаар цэргийн эрдэм мэдлэгт сургасан энэхүү хөтөлбөр нь энэ жилээс сургалт болон өргөжиж байна. 2016 онд УИХ-аар шинэчлэн батлагдсан Цэргийн албаны тухай хуулиар “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг цэргийн алба хаасанд тооцох эрх зүйн орчин бүрдсэн юм. “Оюутан цэрэг-2017” сургалтын нээлтийн ажиллагаа өнгөрсөн сарын 31-нд болсон бөгөөд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ҮБХИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, хурандаа П.Жаргалан, Монголын оюутны холбоо, их, дээд сургуулийн захирлууд зэрэг албаныхан оролцсон. Тэд сургалтад хамрагдаж буй их, дээд сургуулийн 700 гаруй оюутанд цэргийн алба хаах үүргээ ухамсарлаж байгаад баяр хүргээд цэргийн албаны ач холбогдлыг хэдэнтээ дурсаж байв. Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалт дахин орон нутагт явагдана. Тухайлбал, нийслэлд 700, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан сургалтад хамрагдаж байгаа юм. 

“Оюутан цэрэг” сургалтын ерөнхий зохицуулагч, бэлтгэлд байгаа хурандаа Г.Мягмаржаваас зарим зүйлийг тодрууллаа.

Батлан хамгаалахын хууль, эрх зүйн шинэчлэлээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт ямар өөрчлөлт оров?

-Шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулийн хүрээнд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн эрх зүйн үндэс бүрдэж, сургалт болон өргөжсөн. Тодруулбал,  Цэргийн албаны тухай хуулийн дагуу Засгийн газраас “Оюутан цэрэг”-ийн сургалтын журмыг баталсан бол ЗХЖШ-ын дарга сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг батлан гаргалаа.  Энэ хөтөлбөрийн дагуу сургалт явагдана. Сургалтад хамрагдсан оюутнууд цэргийн онолын бэлтгэл болгож Батлан хамгаалах, тактик, галын бэлтгэл, тусгай бэлтгэл гэсэн дөрвөн төрлийн хичээлийг судална.  Хээрийн сургалт, бэлтгэл 6-р сарын 1-нээс эхлэх бөгөөд амьд гаргах ухаанаас эхлээд цэргийн нарийн мэргэжлээр нэмэлт сургалт явуулахаар төлөвлөж байна. Үндсэндээ сургалтын программд өөрчлөлт орсон гэж ойлгож болно.

2014-2016 онд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг цэргийн алба хаасанд тооцсон, бүртгэл эхэлсэн үү?

-Эрх зүйн үндэс бүрдсэн учраас алба хаасанд тооцоод явна. Цахимаар бүртгэнэ.

Эх сурвалж “Соёмбо” сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227