Олон Улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан ЗХЖШ ахмадуудаа 2014 оны 09 дүгээр сарын 28-нд ЗХ-ний 032 дугаар анги дээр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх баярын хуралын үйл ажиллагаанд ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай, АУГ-ын даргын орлогч дарга хурандаа С.Дашзэвэг, Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга хурандаа Б.Амгаланбаатар, АУГ-ын ИЦХХ-ын дарга хурандаа Ц.Батсайхан, ЗХЖШ-ын Ахмадын хорооны дарга бэлтгэл хурандаа Н.Батсүх нарын хүндэт зочид оролцлоо.
Олон Улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Эх орны төлөө хүндэт тэмдэг”-ээр бэлтгэл хурандаа Б.Дашдэлэг, бэлтгэл дэд хурандаа Б.Юра, “Ахмад дайчин медаль”-аар бэлтгэл хурандаа Т.Баярмагнай, ЦЦэвээнсүрэн, Т.Далхаасүрэн нарын 33 ахмадыг, ЗХЖШ-ын даргын тушаалаар бэлтгэл дэд хурандаа Г.Амарцогт, энгийн С.Ишжанив нарыг ЗХЖШ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр бэлтгэл хошууч Ё.Эрдэнэбилэгийг ЗХЖШ-ын “Дурсамж”-аар тус тус шагнаж урамшууллаа.
Олон Улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай ЗХЖШ ахмадуудаа баяр хүргэж үг хэллээ. Баярын хуралын төгсгөлд ЗХЖШ-ын АУГ, ЦДБЭЧ-тай хамтран зохион байгуулсан Зэвсэгт хүчний анги байгуулгуудын соёлын ажилтнуудын бэлтгэсэн “Бидний уран бүтээлийн дээжис” концерт тоголсон нь ахмад бууралуудын сэтгэлд нийцсэн арга хэмжээ боллоо.
Мөн армийн генерал Б.Доржийн мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан баримтад кино үзүүлж, Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаагаар үйлчиллээ.



