Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах энэ уралдаан гурав дахь жилдээ боллоо амжилттай зохион байгуулагдаж өндөрөллөө.

Энэ жилийн “Монгол цэргийн жавхаа” уралдаандТэргүүн байр – Хурандаа Ж.Дамдинбазар захирагчтай Хилийн цэргийн 0252 дугаар анги “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги” өргөмжлөл, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл

Дэд байр – Бригадын генерал Л.Онцгойбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар бригад “Өргөмжлөл”, орон сууц биеийн тамирын иж бүрдэл
Гутгаар байр – Хурандаа Д.Отгон-Ерөөлт захирагчтай Зэвсэгт хүчний 326 дугаар анги “Өргөмжлөл”, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл
Тусгай байр – Дэд хурандаа С.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги “Өргөмжлөл”, 4 сая төгрөг, биеийн тамирын иж бүрдлээр тус тус шагнаж урамшууллаа.


Энэ жилийн хувьд Нэгдүгээр шатны шалгаруулалтад цэргийн анги, байгууллагууд нийт 923.5 сая төгрөгийн тохижилтын ажлыг хийж, цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг дээшлүүлжээ. Хоёр дугаар шатны шалгаруулалтыг цэргийн жагсаалын ажиллагаа, бие бялдарын стандарт, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин гэсэн 2 үндсэн үзүүлэлтээр шалгасан юм.

Хоёр дугаар шатанд шалгарсан есөн ангийн цэргийн жагсаалын ажиллагаа Зэвсэгт хүчний 013 дугаар анги дээр болсон бөгөөд цэргийн жагсаалын ажиллагаанд ротын захирагч 1, салааны захирагч 3, бөмбөрчин 1, 30 цэргийн албан хаагч бүхий 3 салаа, нийт 95 цэргийн албан хаагч оролцсон юм.

Шалгарсан есөн ангийг Ротын зэвсэгтэй жагсаалын үзүүлбэр, Ротын зэвсэггүй жагсаалын үзүүлбэр, Рот жагсаалын дуу дуулах байдал, Рот ёслолын жагсаалаар алхах байдал, Ротын хувцасны жигдрэлт, хувцас дүрмийн дагуу өмссөн байдал зэрэг үзүүлэлтээр дүгнэсэн юм. Хоёрдугаар шатны шалгаруулалтын бие бялдрын стандарт, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшинг шалгах уралдаан өнөөдөр Зэсвэгт хүчний 015 дугаар ангийн биеийн тамирын хотхонд тус тус болсон юм.
