• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АДХЦ-ИЙНХЭН ТҮҮХТ ОЙГ УГТСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭЭ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛААР ЭХЛЭВ
Нийтэлсэн: 2014-05-14 11:54:51
Үзсэн: 93

АДХЦ-ИЙНХЭН ТҮҮХТ ОЙГ УГТСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭЭ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛААР ЭХЛЭВ
Нийтэлсэн: 2014-05-14 11:54:51 Үзсэн: 93



  Энэ онд Монгол Улсад АДХЦ байгуулагдсаны 50 жилийн ой тохиох юм. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдийн хүрээнд  “АДХЦ-ИЙН 50 ЖИЛ: ХӨГЖЛИЙН ТҮҮХ, ОДОО БА ИРЭЭДҮЙ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг БХЭШХ-тэй хамтран 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр БХИС-ийн соёлын төвд зохион байгууллаа. Хуралд АДХЦ-ийн командлал, түүний харьяа Зэвсэгт хүчний 065, 303, 337, 353 дугаар ангиудын удирдах бүрэлдэхүүн, офицер ахлагч нар, ахмад дайчдын төлөөлөл, БХИС-ын АДХЦ-ийн тэнхимийн эрдэмтэн багш нар, сонсогчид, БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачид оролцож эрдэм мэдлэг оюун ухаанаа уралду

Хурлыг хошууч генерал Ч.Улаанхүү /Доктор (PhD), профессор/  нээж, үндсэн илтгэлийг “Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн түүхэн замнал,  хөгжлийн чиг хандлага” сэдвээр АДХЦ-ийн командлагч хурандаа Г.Батхүрэл тавьж,  хавсрага илтгэлүүдийг ҮАБЗ-ийн ажлын албаны референт хурандаа  Л.Болдбаатар /Доктор(PhD)/, “Зенит пуужингийн цэрэг-50 жилд”, ШУТИС-ийн МИС-ийн зөвлөх профессор бэлтгэл хурандаа Б.Эрдэнэбат  /Доктор (PhD), профессор/ “Цэргийн нисэх-УАДХЦ-ийн 50 жилд“, БХЯ-ны СБТГ-ын орлогч дарга хурандаа Ч.Баттулга /Доктор (PhD), профессор/  “Радиотехникийн цэрэг 50 жилд”, БХИС-ийн АДХЦ-ийн тэнхимийн дарга, докторант, хошууч Б.Энхзоргол “АДХЦ-ийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо”, БХИС-ийн АДХЦ-ийн тэнхимийн 4Б дамжааны сонсогч дэд түрүүч Б.Бадмаапүрэв  “АДХЦ-ийн мэргэжлийг сонгосон минь миний бахархал”, Бэлтгэл хурандаа Ц.Дашжаргал “АДХЦ-ийн анхдагчид, алдартнууд” сэдвээр  тус тус тавьж хэлэлцүүллээ.

      Үндсэн болон хавсарга илтгэлүүдийн дараагаар хуралд оролцогчидтой  чөлөөт ярилцлага явуулж АДХЦ-ийн 50 жилийн түүх, өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226