Номхон далай дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчин, Аляск мужийн Үндэсний гвардтай хамтарсан “Нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалт” сэдэвт туршлага солилцох семинар энэ өдрүүдэд болж байна. Семинарт Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Батлан хамгаалах атташегийн алба, “Чингэс хаан” Олон улсын нисэх буудлын Аюулгүй байдлын алба, Хилийн цэргийн 0218 дугаар анги, Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлал, БХИС-ийн АДХЦ-ийн тэнхим, Зэвсэгт хүчний 032, 303, 337 дугаар ангиудын төлөөлөл оролцож байгаа аж.

