• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОСКВАД МОНГОЛ МОРИНЫ ХӨШӨӨ СҮНДЭРЛЭНЭ
Нийтэлсэн: 2016-11-11 13:32:57
Үзсэн: 32

МОСКВАД МОНГОЛ МОРИНЫ ХӨШӨӨ СҮНДЭРЛЭНЭ
Нийтэлсэн: 2016-11-11 13:32:57 Үзсэн: 32



Москва хотноо Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосоны 95 жилийн ойд зориулсан олон арга хэмжээ болж байна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд Аугаа их Эх орны дайны ялалтанд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол морьдийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилготой уран барималч А.Очирболдын урласан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний шав тавих ёслол болов. Арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Элчин сайд Б.Дэлгэрмаа, Батлан хамгаалахын атташе бригадын генерал Г.Энхбаатар, бригадын генерал Л.Онцгойбаяр, хурандаа Д.Баасандамба нар болон Москва хотод цэргийн академи, их дээд сургуульд суралцаж байгаа офицер, ахлагч, сонсогчид түүнчлэн ОХУ-ын болон Москва хотын засаг захиргааны өндөр дээд албаны зочид төлөөлөгчид, иргэд оролцжээ. Оросын ард түмний бахархал болсон Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд ийнхүү уг хөшөөний шав тавьж байгаа явдал нь Оросын өсвөр залуу үеийнхэнд дайны хүнд жилүүдэд нөхрийн ёсоор тусалсан Монголын ард түмний тус, хувь нэмрийг ойлгуулах, танин мэдүүлэх, цаашлаад хоёр орны ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой гэж албаныхан илэрхийлж байв.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227