• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ц.БЯМБАЖАВ БНЭУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2014-09-26 12:31:25
Үзсэн: 66

ЗХЖШ-ЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ц.БЯМБАЖАВ БНЭУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2014-09-26 12:31:25 Үзсэн: 66



Ц.Бямбажав БНЭУ-ын Хуурай замын цэргийн штабын дарга дэслэгч генерал Далбир Сингхийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал 2014оны 09 дүгээр сарын 14-18-ны хооронд хийлээ.

     Дэслэгч генерал Ц.Бямбажав дагалдан яваа бүрэлдэхүүний хамтаар Amar Jawan Jyoti буюу Дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөх болон Батлан хамгаалах яамны төв байранд  Нью Делигийн цэргийн хүрээний хүндэт харуул  угтан авснаар албан ёсны айлчлал эхэлсэн.

     Айлчлалын эхний өдрүүдэд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажавыг БНЭУ-ын  Батлан хамгаалах яамны Төрийн Нарийн бичгийн дарга Шри Р.К. Матур, БНЭУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга дэслэгч генерал Далбир Сингх нар хүлээн авч албан ёсны уулзалт, хэлэлцээ хийлээ.

    Тэд хоёр орны харилцаа өнө удаан жилийн түүхтэй гэдгийг дурьдаад манай хоёр орны батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хамтын ажиллагаа өдрөөс өдөрт улам  аривжин тэлж байгаад  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид уламжлалт хамтын ажиллагаат чиглэлүүдээс гадна боломжит шинэ чиглэлүүдээр өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

      БНЭУ-ын Агаарын хүчний болон Хуурай замын цэргийн бүсийн командлалын командлагч нартай уулзан санал сэтгэгдлээ солилцлоо.   

    Айлчлалын төлөвлөгөөний дагуу энэтхэг улсын Пуне, Агра хотуудад байрлах Цэргийн инженерийн, Шүхрийн болон тусгай хүчний сургууль, сургалтын төвүүд, анги салбаруудаар зочиллоо.

 

БХЯ, гадаад харилцааны хэлтэс.

Хурандаа Баяр-Очир

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226