• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ОРОЛЦСОН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2015-05-13 13:00:45
Үзсэн: 47

ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ОРОЛЦСОН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2015-05-13 13:00:45 Үзсэн: 47



Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын хүрээнд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн салбарт нийт 45 офицер 25 ахлагч 5 хугацаат цэргийн алба хаагч багтсан бөгөөд захирагчаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд, салааны захирагчаар ЗХЖШ-ын ХНХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ар талын даргын орлогч, хошууч Н.Батсүрэн, тугчаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Баярцогт, тугийн хамгаалагчаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн батальоны захирагч, ахмад А.Төгс-Эрдэнэ, 350 дугаар ангийн ротын ажиллагааны офицер, дэслэгч А.Алтантүлхүүр нар алхсан юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл болсон цэргийн алба хаагчид 2015.05.12-ны өглөө эх орондоо ирсэн бөгөөд тэд 45 хоногийн хугацаанд жагсаалын бэлтгэлээ гүйцэтгэсэн юм. ЗХЖШ-ын БСУТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр,  ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын мэргэжилтэн дэд хурандаа Ш.Гэрэлт-Од нарын ахалсан багийнхан бэлтгэлийг хангахаар  удирдан ажилласан юм. 

 

 Улаан талбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон орнуудын ихэнх нь хүндэт харуулын ангийнхаа бүрэлдэхүүнээс  оролцуулсан бол манай улсын хувьд Зэвсэгт хүчний  анги, ангийн төлөөлөл оролцсоноороо онцлог байлаа.

 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226