
Цуваа Халхын голын дайныг гэрчилэн, түүх өгүүлж Монгол оросын дайчдын баатарлаг гавьяаг мөнхөд илэрхийлэх нутаг Халх гол суманд ирлээ. Тэнгэрээ цэлмээж, талаа саруусгаж, дурсамжаа сэдрээж угтсан хэдий ч Халхын гол нутаг цаанаа л дүнсгэр.Хөшөө дурсгал бүр нь тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг илтгэн дүнхийж, ялалтыг яг энд олон аавын хөвгүүдийн бүлээн цус алтан амиар дархалсан юм гэж тунхаглан зарлах шиг. Ялалтын хөшөө, 90 баатрын хөшөө, 80 баатрын хөшөө, Яковлевийн танкчдын дурсгалын хөшөө, Мөнхийн дархан хил, Монгол дайчдын дурсгалын хөшөө, Ханан хөшөө …” хөшөө дурсгалыг зорих олны хөл тасрахгүй. Зам зуурт ахмад дайчид дайны тухай өгүүлж, мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдөө, хүнд хэцүү цаг үе, цус урсгасан тулалдааны тухай нүдэндээ гунигтай дурсан ярих нь шимширмээр. Ёстой л нөгөө
Ханын хөндий тулаан дунд
Халхын голын шуурган дунд
Анд Зөвлөлтийн дайчид
Хамт дандаа явсан юм гэдэг шиг “Ялалт”-ыг тэд хамтдаа авчирсан юм.
Халх гол суманд ч түүхэн хөшөө дурсгалд цэцэг өргөх, “Халхын гол-75 жил” киноны нээлт, хилчин дайчид, ахмад дайчдын уулзалт “Ялалтын үдэш” цэнгүүн гээд олон арга хэмжээ зохион байгуулагдсан Баярын хурлын үеэр Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва Халх гол сумыг Байлдааны гавьяаны Улаан тугийн одонгоор шагнасныг уламжилж, Халх голчуудад баяр хүргэсэн нь яахын аргагүй тод томруун бичигдэх онцгой явдал байлаа. Баярын арга хэмжээний үеэр Дандар баатар алаг морьтойгоо давхиж, залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн зурагтай цамцаар гангарч “Манай өвөө дайны баатар” гэж хөөрцөглөн гүйх хүүхдүүд гээд “төлөвлөгөөнөөс” гадуур үйл явдлууд өрнөж байсан нь дайнд оролцсон ахмад дайчид, баатруудын үр хүүхдүүдийн зохион байгуулсан зүйл байлаа. Үүний зэрэгцээ Нийслэлийн цэргийн штабын хамт олон тус аймаг, сумдын цэргийн анги, салбарт алба хааж буй дайчдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн гараг бэлэг нийслэл хотоос алба хааж буй цэргүүдэд ар гэрийнх нь илгээмжийг гардуулж мэндчилгээ дүрс бичлэгийг үзүүлж түүхт ойн баярыг хүргэсэн юм.

Ийнхүү Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан арга хэмжээ Хэнтий, Дорнод аймгуудад явагдлаа.Халхын голын ханан хөшиг татаж харийн дайсныг гишгүүлэхгүй гэж урсана.Тэнгэр баганадаж ялалт тунхагласан хөшөөнд нь тэртээх он жилийн дайныг сануулан ялалт ямагт биднийх гэж омогшин сүндэрлэнэ.
Ханан дахь хуанлийн тоо
Тугны есийг зааж
Харандааны үзүүр зураг дээр
Халх голыг зурж
Хайлааст манханы оройгоор
Дарийн утаа маналзаж
Хатуу хилэнт өдрөөр
Дайсанд үхэл зарласан тэр цаг хугацаа, түүхт ялалтыг мартах учиргүй.
Ахмад Х.ГАНЗУЛ
