• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ БИЧГИЙН АНХДУГААР УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нийтэлсэн: 2014-04-18 14:00:25
Үзсэн: 91

МОНГОЛ БИЧГИЙН АНХДУГААР УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нийтэлсэн: 2014-04-18 14:00:25 Үзсэн: 91



Нэг. Уралдааны зорилго

Монгол Улсын Их Хурлаас жил бүрийн 5 сарын эхний долоо хоногийг “Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэнтэй холбогдууланүндэснийхээ утга соёлын нандин өв болсон монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх, Зэвсэгт хүчний  офицер, ахлагч, ажилтан, алба хаагчдын монгол бичгээ сурч эзэмших сонирхлыг дэмжих, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх, уйгаржин бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх “Батлан хамгаалах салбар ба эх оронч үндэсний үзэл” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг угтаж ахмад үеийнхний дайчин уламжлалыг судлах, түүхэн үйл явдлыг сурталчлан түгээхэд уралдааны зорилго оршино.

Хоёр. Хамрах хүрээ

Зэвсэгт хүчний анги, салбарын офицер, ахлагч, ажилтан, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, Батлан хамгаалахын их сургууль, Ахлагчийн сургуулийн сонсогчид оролцоно. Жич: Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багшид хамаарахгүй.

Дөрөв. Уралдааны үе шат, хугацаа

Нэгдүгээр үе шат: Яам харьяа агентлаг, аж ахуйн нэгж, байгууллагууд шилдгээ тодруулж 2014 оны 04 дүгээр сарын 25-ны дотор яамны Төрийн захиргааны удирдлагын газарт ирүүлнэ.Сэдэв: Дотоод явдлын яамны төв дээх хувьсгалт залуучуудын эвлэлийн байгууллага ба түүний бүх гишүүдээс 1939 оны Халхын голын байлдаанд эрэлхэг гавьяа байгуулсан Монголын Ардын Хувьсгалт цэргийн 6 дугаар морьт дивизийн захирагч, цэргүүдэд бичсэн захидлыг уншиж судлах, хичээнгүй сайхан бичих /файлыг энд дарж татаж авна уу/

Хоёрдугаар үе шат: Яамны Төрийн захиргааны удирдлагын газар ирүүлсэн бичлэгээс шилдгүүдийг тодруулж, шаалгаруулалтанд урьна.

Гуравдугаар үе шат: 2014 оны 05 дугаар сарын 2-ны өдөр 11.00 цагт яамны 320 тоот өрөөнд шалгаруулалт явуулна. Хөдөө орон нутгаас ирж оролцох тохиолдолд тухайн анги байгууллагаас замын зардал, томилолт олгоно./Шалгаруулалтын сэдвийг тухайн цагт зарлана/

Тав. Шалгаруулах, шагналын сан

Тэргүүн байр 500,000 төгрөг, өргөмжлөлДэд байр 2 хүн, 300,000 төгрөг, өргөмжлөлГутгаар байр 3 хүн, 100,000 төгрөг өргөмжлөлТусгай байр 5 хүн, дурсгалын зүйлИдэвх санаачилгатай оролцсон байгууллага, хамт олон шалгаруулна.

Зургаа. Шалгарсан ажилтан алба хаагчдийг өргөмжлөх

Шалгарсан ажилтан, алба хаагчдийг Батлан хамгаалахын их сургуульд Монгол бичгийн багш бэлтгэх тусгай сургалтын хөтөлбөрт хамруулж Батлан хамгаалах салбар, анги байгууллагад монгол бичгийн сургалт явуулах, монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах эрхийг олгож, уг чиг үүргийг тусгай хангамж, цалин хөлс, урамшуулалтайгаар хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлнэ.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226