• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЧАК ХЕЙГЛ МОНГОЛД АЙЛЧИЛЛАА
Нийтэлсэн: 2014-04-16 14:19:47
Үзсэн: 94

АНУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЧАК ХЕЙГЛ МОНГОЛД АЙЛЧИЛЛАА
Нийтэлсэн: 2014-04-16 14:19:47 Үзсэн: 94



АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл тэргүүтэй Америкийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийллээ. 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ АНУ-ын Батлан хамгаалахын сайд, ноён Чак Хейглийг хүндэт харуулын хамт Монгол Улсын БХЯ-нд хүндэтгэн угтан авч, Монгол оронд айлчлан саатсанд талархлаа илэрхийллээ. 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, ноён Д.Бат-Эрдэнэ, АНУ-ын Батлан хамгаалахын сайд, ноён Чак Хейгл болон БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон албаны бусад хүмүүс эрхэм сайдтай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түүний цаашдын төлөвийн талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхолд нийцэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутаг болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжиж өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлэв. 

Албан ёсны хэлэлцээрийн дараа Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, ноён Д.Бат-Эрдэнэ, АНУ-ын Батлан хамгаалахын сайд, ноён Чак Хейгл нар “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Аюулгүй байдлын асуудлаарх хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, ярилцлага өглөө. Сэтгүүлчид энэхүү айлчлалын үр дүн, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын төлөв байдлын талаар сонирхож байлаа.

Мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл Ирак, Афганистан улсад болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл 25 цэргийн алба хаагчидтай уулзан, талархлаа илэрхийлж, дурсгалын зураг татууллаа. 

Энэхүү албан ёсны айлчлалын хүрээнд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл тэргүүтэй Америкийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид мөн Төрийн ордонд айлчилж, Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзсан юм. 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226